Мэдээ, нийтлэлийн бодлого

 

Ерөнхий бодлого.

  1. Манай сайт нь аливаа улс төрийн нам, бизнесийн болон төрийн байгууллагын хараат бус, олон нийтийн дуу хоолойг тодорхойлсон, мэдээллийн үнэн зөв тэнцвэртэй байдлыг ханган ажиллана.
  2. Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон нийтийн индэр байна.
  3. Бид эрчим хүчний салбарын цогц мэдээллийг цаг алдалгүй хүргэж, салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын бараа бүтээгдэхүүнийг интернэтийн орчинд харилцагчдад суртачлан таниулах болон тэдний үйл ажиллагааг дэмжих.

Мэдээллийн агуулга.

  1. Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ бид жирийн зочид, хэрэглэгчдэд эрчим хүчний салбарын тухай хэрэгцээтэй, сонирхолтой нийтлэлийг ойлгоход хялбар энгийн үг хэллэгээр илэрхийлсэн хэлбэртэй байна.
  2. Ингэхдээ бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах шинэ арга техникүүдийг ашиглахыг хичээн ажиллана.

Бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах.

  1. Бид манай сайтад нийтлэл оруулах сонирхолтой аливаа бизнесийн болон сургалтын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.
  2. Манай контентын агуулга болон сэдвийн хувь эрчим хүчний салбарын тухай хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллийг боловсруулж хамтын зарчмыг хүндэтгэн ажиллана.
  3. Хамтран ажиллагч хувь хүн болон хуулийн этгээд манай нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцийн хамт олонд шахалт үзүүлэх ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.

Редакцын засвар үйлчилгээ хийх.

  1. Редакц өөрийн сайтууд дээр нийтлэгдсэн аливаа контентын тогтол сайжруулж, өөрчлөлт оруулах эрхтэй.
  2. Шаардлагатай тохиолдолд редакц нь тухайн контентыг утгах бүрэн эрхтэй байна.
  3. Хамтарсан контентуудад хийгдэх өөрчлөлт, засвар үйлчилгээ нь гэрээ болон удирдамжаар зохицуулагдана.