Үйлчилгээний нөхцөл

 

  1.      Мастер Электрик ХХК-ийн “electric.mn”  (цаашид “Борлуулагч” гэх) талаас энэхүү үйлчилгээний нөхцөлийг үндэслэн хэрвээ “Хэрэглэгч” нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн аливаа хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлнэ.
  2.      Мастер Электрик ХХК буюу “electric.mn” нь эрчим хүчний тоноглолын худалдаа үйлчилгээг цахим орон зайд бий болгож хувь хүн болон хуулийн этгээдэд саадгүй хүргэнэ.
  3.      Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүнийг захиалж худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
  4.      Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 
  • “Хэрэглэгч” гэж энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Мастер Электрик ХХК-ийн “electric.mn”-г хэрэглэж буй хувь хүн ба хуулийн этгээд эрх зүй бүрэн чадамжтай байх.
  • “Албан ёсны гэрээт борлуулагч” Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүн.
  1.      Хэрэглэгч нь “electric.mn”-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  2.      Мастер Электрик ХХК “electric.mn” нь албан ёсны гэрээт борлуулагч болон харилцагчдын бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан хэрэглэгчдэд олгоно.
  3.      “electric.mn”-д байршуулсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг шууд нийлүүлэх ба үйлдвэрээс нийлүүлэх гэж хуваан ангилна.
  4.      Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саадаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагч болон харилцагчдын мэдээллийг үндэслэн тухай бүр “electric.mn”-ээс хэрэглэгчид мэдэгдэнэ.
  5.      Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Мастер Электрик ХХК болон хэрэглэгч харилцагч нар нь хамтран хяналт тавина.