220 кВ Y10W-200/520 маркийн Цэнэг шавхагч

220 кV SR-JXB-220 Series Neutral Equipment

Үйлдвэрлэгч: Sieyuan Electric Co., Ltd

Үйлдвэрлэсэн улс: China

image

    Хэт хүчдэл нь аянгын болон дотоод хэт хүчдэл гэж ангилагддаг. Цэнэг шавхагч (Разрядник) нь аянгын хэт хүчдэлээс хамгаална. Сүүлийн үеийн хэт хүчдэл хязгааргаарлагчийн (ограничитель перенапрежения - ОПН) гүйдэл дамжуулах эсэргүүцэл диск нь Zno (метал оксид) материалаар хийгдсэн байдаг ба маш хурдан хугацаанд эсэргүүцлээ өөрчлөх чадвартай учраас дотоод болон аянгын хэт хүчдэлээс аль алинд нь хамгаалах боломжтой. Иймээс цэнэг шавхагч болон хэт хүчдэл хязгаарлагч нь бараг ижил болсон гэж үздэг. Англи хэлээр Surge arrester гэж нэрлэнэ.
 
    Таслуураас ялгаатай нь цэнэг шавхагч, хэт хүчдэл хязгаарлагч нь сэлгэн залгах төхөөрөмж биш, харин шугам, тоног төхөөрөмжийг агаар мандалын болон коммутацийн хэт хүчдэлээс хамгаалах зориулалттай.
 
    Цэнэг шавхагч нь агаар мандлын үзэгдэл (аянга цахилгаан) -ийн хэт хүчдэл ба ажилтны шуурхай ажиллагааны үеийн буруу сэлгэн залгалтаас хамгаалах зориулалттай. Аянга цахилалтын үед хүчдэл 10 сая вольт хүрдэг бөгөөд энэ нь ямар ч цахилгаан байгууламжийг ажиллагаанаас гаргах боломжтой байдаг. Аянгын саваа болон трос болон нь аянгын шууд цохилтоос хамгаалдаг.
 
    Цэнэг шавхагч нь хүчдэлийн түвшингээс хамаарч эсэргүүцлээ өөрчилдөг элементийг өөртөө агуулдаг. Хэвийн ажлын хүчдэлийн үед түүний эсэргүүцэл нь их бөгөөд цэнэг шавхагч нь тусгаарлагч болно. Хүчдэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш гарах үед цэнэг шавхагч дээр нэвт цохилт үүсч, агаарын шугамын утаснаас цахилгаан цэнэгийг газар руу дамжуулагч болдог, учир нь цэнэг шавхагч нэг төгсгөлдөө дамжуулагчтай, нөгөө талдаа газардуулгатай холбогддог. Хүчдэл хэвийн хэмжээнд хүрч буурахад цэнэг шавхагч дахин тусгаарлагч болдог.
 
    Цэнэг шавхагчид хүчдэлээс хамаарч эсэргүүцэл нь өөрчлөгддөг метал оксид (вилит, гирит, тервит, миканитан цахиурын карбид, шаазан буюу гялтгануур жийрэгүүдэн) материалаар хийсэн агаарын завсар ба тусгай дискийг ажлын элемент болгон ашигладаг.
 
 

Техникийн шаардлага

        - Суурилуулах газар:     Гадаа
        - Суурилуулах өндөр: далайн түвшнээс дээш:    ≤ 1350 хүртэл
        - Орчны температур:     -45°С - +45°С
        - Газар хөдлөлтийн зэрэг:    7-8 балл
        - Бохирдлын зэрэг:     IV
        - Гадна талын изолятор:     Шаазан
        - Салхины хурд:     35 м/сек
        - Харьцангуй чийгшил:     ≥80 %
        - Мөсжилт:     10 мм
        - Нарны цацраг:     1'000 Вт/м2
        - Зориулалт:     Дэд станцын тоног төхөөрөмжийг хамгаалах