Зөөврийн SVG (Mobile SVG)
Mobile SVG
Үйлдвэрлэгч: Sieyuan Electric Co., LTD
Үйлдвэрлэсэн улс: China
Зөөврийн SVG нь өргөж зөөвөрлөх боломжтой, хөдөлгөөнт, контейнер хэлбэрийн CТАТКОМ юм. Зөөврийн төрлийн энэ SVG-г шинэ эрчим хүчний эх үүсвэрийг тестлэх, томоохон спорт, урлагийн арга хэмжээний үед реактив чадлыг зохицуулах, уул уурхай болон томоохон аж үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигладаг.
STATCOM буюу Статик синхрон компенсатор нь хүчдэлийг зохицуулдаг төхөөрөмж юм. Үүнийг мөн SVG (Static Var Generator) буюу статик вар үүсгүүр ч гэж нэрлэдэг. Энэ нь хүчний электроникд суурилсан хүчдэлийн түвшинг хувиргагч бөгөөд реактив чадлын үүсгүүр эсвэл шингээгч болж чаддаг. Энэ уян хатан хувьсах гүйдлийн дамжуулах системийн (FACTS) нэг шийдэл бөгөөд хүчдэлийн хэлбэлзэл буюу фликерийг илрүүлж, нэн даруй компенсацлахаас гадна чадлын итгэлцүүрийг удирддаг. Бүрэн удирдаж болохуйц хүчний электроникийн төхөөрөмж болохын хувьд STATCOM нь багтаамжийн болон нөлөөмжийн чадлыг аль алиныг хангаж чадна.
STATCOM нь реактив чадлыг компенсацлах, хүчдэлийн түвшинг удирдах, тогтворжилтыг хангах зэрэг сүлжээний операторын шаардлагуудыг бүрэн хангаж чаддаг. Ингэснээр төвийн системтэй зэрэгцээ ажиллагаанд буюу ашиглалтын үед гарч болох нэгдсэн сүлжээний дүрмийн шаардлагатай холбоотой торгууль ноогдуулах эсвэл үйлдвэрлэлийг хязгаарлах, цаашлаад системээс тусгаарлах зэрэг эрсдэлд хүргэхгүй.
STATCOM нь реактор эсвэл трансформатор, асаалтын төхөөрөмж, хүчний электроникийн хөрвүүлэгч төхөөрөмж, ухаалаг удирдлага, хамгаалалтын систем, хөргөлтийн систем зэргээс бүрдэнэ.
Техникийн шаардлага
- Суурилуулах газар: Дотор / Гадаа
- Ажиллах температур: -40°С - +40°С
- Далайн түвшнээс дээш: ≤ 1350 м