220 кВ ZF28А-252 маркийн Хийн тусгаарлагат Хуваарилах байгууламж
ZF28А-252 TYPE SF6 GAS INSULATED SWITCHGEAR
Үйлдвэрлэгч: Sieyuan Electric Co., Ltd
Үйлдвэрлэсэн улс: China
Хийн тусгаарлагат өндөр хүчдэлийн хуваарилах байгууламж (GIS) нь хязгаарлагдмал орчинд аюулгүй ажиллуулах боломжтой таслуур, хуурай салгуур зэрэг тоноглолуудаас бүрдсэн авсаархан металл хайрцаганд битүүмжлэгдсэн хуваарилах байгууламж юм. GIS нь орон зай хязгаарлагдмал, жишээлбэл, дэд станцын өргөтгөх талбай бага үед, хотын нягтшил ихтэй бүсэд байрлах барилга байгууламж, подвал, дээвэр дээр, далайн хөлөг онгоцны тавцан, үйлдвэрийн байр, усан цахилгаан станцад ашиглагддаг.
220 кВ ZF28А-252 төрлийн GIS нь ижил хэмжээтэй фланц холбоосоор холбогдох стандарт модулиудаас бүрдэх бөгөөд модулуудыг сонгохдоозураг төсөл техникийн шаардлагын дагуу ямар ч схемийг зохион байгуулах боломжтой. Энэ нь орон зайг хэмнэж, техникийн шаардлагад нийцдэг.
Техникийн шаардлага
- Суурилуулалтын нөхцөл: Дотор/Гадаа
- Орчны температур: -40°С - +55°С
- Далайн түвшнээс дээш: ≤ 1350 м
- Нарны эрчим: 1000 Вт/м2;
- Бохирдлын зэрэг: III / IY
- Мөсжилтийн зузаан: 10/20 мм
- Салхины хурд: ≤ 700 Па буюу 34 м/с
- Өдөр тутмын харьцангуй чийгшил: ≦ 95 %
- Сарын харьцангуй чийгшил: ≦ 90 %
- Газар хөдлөлтийн зэрэг: 9 магнитуд