110 кВ У110-2 маркийн 2 хэлхээтэй Төмөр тулгуур
110 kV U110-2 series Double circuit Lattice tower
Үйлдвэрлэгч: Jiangsu Dachun Electric Power Eqmnt Co., Ltd
Үйлдвэрлэсэн улс: China
Цахилгаан дамжуулах шугамын дамжуулагч утас, аянгын троссыг зохих өндөрт өргөж газар болон дамжуулагчийг өөр хооронд нь тодорхой зайд байрлуулах тоног төхөөрөмжийг агаарын шугамын тулгуур гэж нэрлэнэ. Монгол улсад 35 кВ болон түүнээс дээш өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугаманд төмөр болон төмөрбетон тулгуур ихэвчлэн ашиглагдаж байгаа ба төмөр тулгуурын хувьд цайрдсан ган төмрөөр хийсэн торон хэлбэртэй цамхаг тулгуур (Lattice Steel Tower)-ыг өргөн ашиглаж байна.
У110-2 - 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын хоёр хэлхээт төмөр тулгуур бөгөөд мөстлөгийн I-IV, салхины IV хүртэл мужуудад угсрагдах АС-70-аас АС-240 хүртэлх хөндлөн огтлол бүхий утастай шугамын төмөр тулгуур юм.
Техникийн шаардлага
- Суурилуулалтын нөхцөл: Гадаа
- Дамжуулагчийн марк: АС70 - АС240
- Суурилуулах өндөр: далайн түвшнээс дээш: ≤ 1350
- Орчны температур: -45°С - +45°С
- Газар хөдлөлтийн зэрэг: 7-8 балл
- Бохирдлын зэрэг: IY
- Салхины хурд: ≥35 м/сек, IV
- Харьцангуй чийгшил: ≥80 %
- Мөсжилтийн зэрэг: 10-25 мм, I-IV
- Салхины ачаалал: IY
- Хийц: C345 халуун цинкэн түрхлэгтэй
Стандартууд:
IEC 60826 , IEC 61774, ГОCT27772-88, ГОСТ 3.407-68/73, DIN17100-80 , ГОСТ 9.307-89