ТК35, ТК50, ТК70 Аянгын тросс, Шилэн кабель
35кВ - ТК-35; ТК-50 - 110-150кВ; ТК-70 - 220кВ
Үйлдвэрлэгч: TBD..
Үйлдвэрлэсэн улс:
Аянгын тросс (ТК 35, ТК 50, ТК 70)
Аянгын тросс нь өндөр хүчдэлийн агаарын шугамыг аянганы шууд ниргэлт болон атмосферийн хэт хүчдэлээс хамгаалах үүрэгтэй цайрдсан ган канат (мөн хэц гэж нэрлэдэг) юм. Аянгын трос нь гүйдэл дамжуулагч утасны дээгүүр байрлах бөгөөд тулгуур бүр дээр газардуулагдсан байна. Хөндлөн огтлол болон бат бэх нь янз бүр байна. Манай оронд ихэвчлэн ГОСТ 3063 (ГОСТ 3062, ГОСТ 3064) стандартын ган трос хэрэглэгддэг.
Аянгын тросс нь Цахилгаан байгууламжийн дүрмээр 35кВ -ын шугаманд шугамын эхлэл төгсгөлд, мөн төмөр зам болон бусад объекттой огтлолцох үед ТК-35 маркийн тросс ашиглагддаг бол ТК-50 маркийн тросс нь 110-150 кВ-ын шугаманд, ТК-70 маркийн тросс нь 220кВ болон түүнээс дээш хүчдэлийн шугаманд шугамын туршид бүхэлд нь татдаг.