12 кВ BVVS2-12 хийн тусгаарлагчтай Хуваарилах байгууламж
12 kV BVVS2 type environmentally friendly inflatable ring main unit
Үйлдвэрлэгч: BOE Technology Group,Ltd
Үйлдвэрлэсэн улс: China
Цахилгаан станц, дэд станцын хуваарилах байгууламж гэдэг нь генератор, трансформатор, шугам сүлжээ зэрэг бүх үндсэн тоноглолын цогцолбор хэлхээг хэлнэ.
Хуваарилах байгууламжийн аль нэг хэлхээнд нь гэмтэл гарвал нэг буюу хэд хэдэн ЦТТ-ийн ажиллагаа алдагддаг тул өндөр шаардлага тавигдана.
Хуваарилах байгууламжийн үйлчилгээний үндсэн зорилт:
Тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг хангах
Тоног төхөөрөмжийн ажлын горимыг техникийн параметрт ёсоор хангах
Шуурхай сэлгэн залгалтыг гүйцэтгэх тогтоосон эрэмбэ ба дарааллыг мөрдөх
BVVS2-12 нь байгальд ээлтэй хийн тусгаарлагчтай хуваарилах байгууламжийн гол хэсэг нь вакуум таслуур үйлдвэрлэх технологийн давуу тал дээр суурилсан Бээжингийн БОЭ ХХК-ын тоноглол юм. Аюулгүй, найдвартай, бие даасан оюуны өмчийн эрхтэй, байгаль орчинд ээлтэй хийн тусгаарлагчтай хуваарилах байгууламжийн шинэ технологийг боловсруулсан.
Энэ нь авсаархан бүтэцтэй, удаан эдэлгээтэй, засвар үйлчилгээ шаарддаггүй, хүрээлэн буй орчинд ээлттэй гэх мэт давуу талуудтай, SF6 хийн тусгаарлагчтай хуваарилах байгууламжийн шүүгээ болон бага хүчин чадалтай суурин унтраалгын шүүгээг бүрэн орлох боломжтой ба үйлдвэрлэлийн болон терминалын тэжээлийн хангамжид өргөн ашиглах боломжтой.
Ялангуяа хоёрдогч цахилгаан түгээх станцууд, үйлдвэр, уул уурхайн үйлдвэрүүд, нисэх онгоцны буудал, төмөр зам, арилжааны бүс, өндөр барилга, хурдны зам, метро, хонгил болон бусад салбарт тохиромжтой.
Техникийн шаардлага
- Суурилуулалтын нөхцөл: Идэмхий, шатамхай хий, усны уургүй газарт хэрэглэнэ
- Орчны температур: -40°С - +55°С
- Далайн түвшнээс дээш: ≤ 1350 м
- Өдөр тутмын харьцангуй чийгшлийн дундаж хэмжээ: ≦ 95 %
- Сарын харьцангуй чийгийн дундаж хэмжээ: ≦ 90 %
- Газар хөдлөлтийн зэрэг: 8 магнитуд