35/0.4 кВ Хүчний трансформатор
35/0.4кВ -ын 3 фазын Тосон трансформатор
Үйлдвэрлэгч: Shenda Electric Group Co., Ltd
Үйлдвэрлэсэн улс: China
Трансформаторыг хөргөх нөхцлийг сайжруулах ба гүйдэлтэй хэсгийн изоляцыг сайжруулахын тулд ороомгийг соронзон утастай хамт тостой баканд хийсэн байвал тосон трансформатор гэнэ.
Трансформатор нь тэлэгчгүй ба агаарын болон хийн бөмбөлөггүй бүрэн тос дүүргэлттэй битүүмжлэгдсэн гүйцэтгэлтэй хийгддэг. Тос нь эргэн тойрны орчноос хамааран хөлрөх, исэлдэх, тосны шаар үүсэх асуудал огт байхгүй.
Тосыг дүүргэхийн өмнө, түүнийг саванд хийх нь гүнзгий битүүмжлэлтэй тусгай битүүмжлэгдсэн юүлэгч камерт, тосонд ууссан агаарыг ялгах, агаарын оруулгын тусгаарлагчаас цэвэрлэх, тэр тусмаа тосны исэлдэлт арилгаж, трансформаторын тусгаарлагчийн өндөр цахилгаан тэсвэрийг хангаж хийгүй болгодог.
Трансформаторын ашиглалтын бүх хугацаанд урьдчилсан, урсгал болон их засвар шаарддаггүй.
10-10000 кВА чадалтай трансформаторууд ердийн тосон хөргөлттэй /тр-ын идэвхтэй хэсэг тостой бакад байрлана/.
Техникийн шаардлага
- Суурилуулалтын нөхцөл: Гадаа
- Далайн түвшнээс дээш: ≤ 1350
- Орчны температур: -45°С - +45°С
- Харьцангуй чийгшил: ≥ 80 %
- Газар хөдлөлтийн зэрэг: 8 балл
- Бохирдлын зэрэг: IY
- Салхины хурд: 35 м/сек