10 кВ Иж бүрдэл дэд станц
10 kV Smart Mobile Box Transformer
Үйлдвэрлэгч: TGOOD Global Ltd.,
Үйлдвэрлэсэн улс: China
Цахилгаан эрчим хүчийг хүлээн авч хувиарлах, хүчний цахилгаан тоноглол, сэлгэн залгалтын аппарат, хэмжүүрийн ба хамгаалалтын багаж хэрэгсэл, туслах бусад төхөөрөмжийг багтаасан хаалттай төмөр шүүгээ бүхий хуваарилах байгууламжийг иж бүрэн хувиарлах байгууламж гэнэ.
ИБХБ нь 100-10000 кВА чадалтай хүчний трансформаторын өндөр ба нам талын цахилгаан тоног төхөөрөмж бүхий TH3 (үл шатах дүүргэлттэй), ТМЗ (битүү хийцтэй), ТМ (ердийн тосон хөргөлттэй), TCMA маркийн трансформаторыг суурилуулсан байна.
Өндөр хүчдэл талын шүүгээнд 6-10 кВ хүчдэлтэй гүн оруулга, ачаалал таслагч, гал хамгаалагч бусад цахилгаан тоног төхөөрөмж байрлана. Нам хүчдэл талд нь 0.4 кВ талын коммутацын таслах залгах аппарат байна. ИБХБ-ийн шүүгээнд цахилгаан тоноглолыг нарийн зохион байгуулалттай угсарч, найдвартай ажиллах бололцоогоор хангагдсан, ашиглахад ажиллагаа нь хөнгөвчилсөн угсархад хялбар байхаар үйлдвэрлэсэн байдгаараа онцлогтой. Энэ төрлийн хуваарилах байгууламжийг үйлдвэр, ХАА, ТЗ-ын цахилгаан хангамжид өргөн хэрэглэнэ .
Техникийн шаардлага
- Суурилуулалтын нөхцөл: Гадаа
- Орчны температур: -45°С - +45°С
- Далайн түвшнээс дээш: ≤ 1350 м
- Бохирдлын зэрэг: IY
- Салхины хурд: 35 м/сек
- Харьцангуй чийгшил: ≦ 80 %