СИП-1 маркийн бүрээстэй дамжуулагч

Цахилгаан эрчим хүчийг дамжуулах зориулалттай 1кВ хүртэлх хүчдлийн 50 Гц-ийн давтамжтай агаарын шугам болон гэрэлтүүлгийн шугаманд хүнд хэцүү, хүйтэн цаг ууртай газар ашигладаг. Дамжуулагчийг фазын гурван жийл, нэмэлт даацын нойлын жийлтэйгээр үйлдвэрлэдэг. Даацын жийлийг ABE маягийн үүнтэй адилхан химийн бүтэцтэй “Aldrey” хайлшаар хийдэг.

Үйлдвэрлэгч: Иркутсккабель

Үйлдвэрлэсэн улс: ОХУ

image

СИП-1  өөрийгөө даагч бүрээстэй дамжуулагчийг 50Гц давтамжтай, 0.4кВ-ын хувьсах гүйдлийн агаарын ба гэрэлтүүлгийн шугаманд ашиглах зорилгоор дамжуулагчийг үйлдвэрлэдэг. Дамжуулагчийн цахилгаан ба механик тодорхойломж, хийц нь Eвропын HD 626 S1 стандартын дамжууламжтай ижил байдаг. Фазын дамжуулагчийг бүрээстэй хөнгөн цагаанаар хийж нойлийн дамжуулагч дээр ороон байрлуулсан хийцтэй байдаг. Даацын нойлын дамжуулагчийг хөнгөнцагааны  хайлш ба гантхөнгөнцагаанаар хийдэг. Бүрээсийг атмосферийн гэрэлд тогтовортой хар өнгийн полиэтиленээр хийдэг. Дамжуулагчийн нойлийн дамжуулагчийг бүрээстэй болон бүрээсгүйгээр янз бүрийн огтлолтой үйлдвэрлэдэг. 16-25мм2 огтлолтой үед нойлын дамжуулагч даацын горимоор ажиллах чадваргүй байдаг.

СИП-1 маркийн дамжуулагчийн даацын нойлийн дамжуулагч нь бүрээсгүй байдаг ба бүрээсийг гэрэлд тэсвэртэй термопластик полиэтиленээр хийдэг. Фазын дамжуулагчийг даацын нойлийн дамжуулагч дээр мушгин ороож байрлуулсан байдаг. Мушгилтийн чиглэл баруун тийш байна. Хэрэглэгчийн захиалгын дагуу 16мм2 ба 25мм2 огтлолтой гэрэлтүүлгийн нэмэлт жийлтэйгээр болон, хэрэглэгчийг шугаманд ашиглах 16мм2 ба 25мм2 огтлолтойгоор даацын дамжуулагчгүйгээр хийдэг. 

 

Техникийн шаардлага: 

  1. ГОСТ 15150-69  стандартын 1-3 категорийн цаг уурын бүсэд байрлах шугаманд ашиглах зориулалттай.
  2. Нарны цацрагийн дулааны урсгалын нягтын хамгийн их интеграл утга 1120 Вт/м2±10%, хэт ягаан туяаны спектрийн нягт 68 Вт/м2±10% байх нөхцөлд дамжуулагчийг ашиглахыг зөвшөөрнө.
  3. -40 0С хүртэлх температурт мурийлган тахийлгахыг зөвшөөрнө.
  4. Суурилуулалт болон угсралтыг -20 0С-ээс багагүй температуртай үед гүйцэтгэх ёстой.
  5. Ашиглалтын үед даацын нойлын дамжуулагчийн таталтын хүчдэл 45 H/мм-аас хэтрэх ёсгүй.
  6. Дамжуулагчийн бүрээс 50 Гц-ийн давтамжтай үед 3.5 кВ-ын туршилтын хүчдлийг даах ёстой.
  7. Ашиглалтын үед дамжуулагчийн гүйдлийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
  8. Угсралтын уртыг захиалагчийн хүсэлтийн дагуу хийнэ.
  9. Ашиглалтанд орсноос хойш баталгаат хугацаа 3жил байна.
  10. СИП дамжуулагчийн ашиглалтын хугацаа 25 жилээс багагүй байна.
  11. Дамжуулагчийг үйлдвэрлэсний дараа (20±10)0C-ээс багагүй температуртай үед (усан доор) 10минутын хугацаагаар 50 Гц давтамжтай хувьсах хүчдлээр СИП-1 ба СИП-1А дамжуулагчийг 2.5 кВ-оор, СИП-2 ба СИП-2А дамжуулагчийг 4 кВ-ын хүчдлээр туршина.