СИП-3 маркийн бүрээстэй дамжуулагч

СИП-3 дамжуулагчийг маш хүнд хэцүү, хүйтэн, халуун чийглэг цаг ууртай бүс далай тэнгисийн эрэг, бохирдол ихтэй үйлдвэрийн бүс нутаг, давсархаг элс тоостой нутагт баригдах агаарын шугаманд ашигладаг.

Үйлдвэрлэгч: Иркутсккабель

Үйлдвэрлэсэн улс: ОХУ

image

СИП-3 маркын дамжуулагчийг 50Гц-ийн давтамжтай 6-35кВ хүртэл хүчдлийн агаарын шугаманд зориулан үйлдвэрлэдэг. Дамжуулагчийг Финлядын 1994оны SFS 5791 стандартын дагуу хийдэг. Дамжуулагчийн жийлийг нягтруулсан хийцтэй хөнгөнцагааны хайлш болон нягтруулсан хийцтэй гантхөнгөнцагаанаар хийж, бүрээсийг гэрэлт тэсвэртэй полиэтиленээр хийдэг. СИП-3 маркийн дамжуулагч нь цахилгаан хэрэглэгчдийг маш өндөр найдваржилттайгаар эрчим хүчээр хангах бөгөөд ой дундуур явах шугамын зурвасын өргөнийг багасгах, шугаманд үүсэх гэмтлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Бүрээстэй дамжуулагчтай шугамын аюулгүй ажиллах нөхцлийг нилээд сайн хангаж өгдөг. 

 

Техникийн шаардлага:

  1. Дамжуулагчийн угсралтын үед хүрээлэн байгаа орчны температур 20oC-ээс багагүй байх ёстой.
  2. Дамжуулагчид үйлчлэх таталтын хүчдлийг жийлийн хувьд 35H/мм2 -аас хэтрүүлж болохгүй.
  3. Жийлийн зөвшөөрөгдөх халалт нь хэвийн горимын үед 90oC, хэт ачаалалын богино хугацаанд 130oC, богино залгааны үед 250oC-ээс ихгүй байна.
  4. Ашиглалтын үед хүрээлэн буй орчны дундаж температур -60oC-аас +50oC хүртэл, агаарын харьцангуй чийгшил (+35oC хүртэл температуртай үед) 98% байх ёстой.
  5. Ашиглалтын хугацаа 40жил байх ба үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа 3жил.
  6. Угсралтын үед дамжуулагчийг тухайн дамжуулагчийн диаметрээс 10дахин их хэмжээгээр гулзайлган тахийлгаж болно.