СИП-4 маркийн бүрээстэй дамжуулагч

Цахилгаан эрчим хүчийг дамжуулах зориулалттай 1кВ хүртэлх хүчдлийн 50 Гц-ийн давтамжтай агаарын шугам болон гэрэлтүүлгийн шугаманд хүнд хэцүү, хүйтэн цаг ууртай газар ашигладаг.

Үйлдвэрлэгч: Иркутсккабель

Үйлдвэрлэсэн улс: ОХУ

image

СИП-4 маркийн өөрийгөө даагч дамжуулагчийг олон улсын HD 626 S1 стандартын дагуу хийдэг. СИП-4 дамжуулагч СИП-1, СИП-2 шиг даацын нойлийн дамжуулагчгүй учир бүх дамжуулагч нэгэн түвшинд унжин байрлах ба фазын болон нойлийн дамжуулагчийн хооронд механик ачаалал жигд хуваарилагдан тархдаг тул даацын нойлын дамжуулагчтай харьцуулахад илүү өндөр механик даацтай байдаг. Бүх дамжуулагч ижил огтлолтой, нягтруулсан утастай, дөрвөн дамжуулагчтай юм. Бүх дамжуулагчийг хооронд нь мушгин хийсэн учир даацын нойлийн дамжуулагчийг ороон мушгисан СИП-1 СИП-2 дамжуулагчаас ялгаатай. Бүх жийлийг хөнгөнцагаанаар хийх бөгөөд бүрээсийг атмосферийн гэрэл тогтвортой хар өнгийн полиэтиленээр хийдэг. 

 

СИП дамжууламжийн техникийн ерөнхий тодорхойломж:

  1. ГОСТ 15150-69  стандартын 1-3 категорийн цаг уурын бүсэд байрлах шугаманд ашиглах зориулалттай.
  2. Нарны цацрагийн дулааны урсгалын нягтын хамгийн их интеграл утга 1120 Вт/м2±10%, хэт ягаан туяаны спектрийн нягт 68 Вт/м2±10% байх нөхцөлд дамжуулагчийг ашиглахыг зөвшөөрнө.
  3. -40 0С хүртэлх температурт мурийлган тахийлгахыг зөвшөөрнө.
  4. Суурилуулалт болон угсралтыг -20 0С-ээс багагүй температуртай үед гүйцэтгэх ёстой.
  5. Ашиглалтын үед даацын нойлын дамжуулагчийн таталтын хүчдэл 45 H/мм-аас хэтрэх ёсгүй.
  6. Дамжуулагчийн бүрээс 50 Гц-ийн давтамжтай үед 3.5 кВ-ын туршилтын хүчдлийг даах ёстой.
  7. Ашиглалтын үед дамжуулагчийн гүйдлийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
  8. Угсралтын уртыг захиалагчийн хүсэлтийн дагуу хийнэ.
  9. Ашиглалтанд орсноос хойш баталгаат хугацаа 3жил байна.
  10. СИП дамжуулагчийн ашиглалтын хугацаа 25 жилээс багагүй байна.
  11. Дамжуулагчийг үйлдвэрлэсний дараа (20±10)0C-ээс багагүй температуртай үед (усан доор) 10минутын хугацаагаар 50 Гц давтамжтай хувьсах хүчдлээр СИП-1 ба СИП-1А дамжуулагчийг 2.5 кВ-оор, СИП-2 ба СИП-2А дамжуулагчийг 4 кВ-ын хүчдлээр туршина.