ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ҮНДСЭН ХИЙЦ ЭЛЕМЕНТҮҮД
Хятадад дэлхийд хамгийн өндөрт тооцогдох ЦДАШ-ын барилга угсралт
явагдаж байгаа байдлыг дараах видеоноос харж болно.
https://youtu.be/VAnZe1Qymf0
Агуулга:
1. Тулгуурын бүтэц
1. Зориулалтаар нь: Анкерын /эргэлтийн/, төгсгөлийн,
өнцөгийн, завсрын, /таталтын/ ба тусгай зориулалтын:
2. Материалаар нь: Бетон, модон, төмөр/металл/:
2. Дамжуулагчийн байрлал:
3. Суурь буюу фундамент:
4. Тусгаарлагч /изолятор/ ба цэнэг шавхагч тэдгээрийн төрлүүд:
НЭГ. ТУЛГУУРЫН БҮТЭЦ #1._Тулгуурын_бүтэц
1.1 Тулгуурын зориулалт
Тулгуурыг мод, төмөр бетон, ган төмрөөр хийдэг. Модон тулгуурыг
0,4-6-10 кв, заримдаа 35 кВ-ын шугамд, төмөр бетонон тулгуурыг түгээх
сүлжээний бараг бүх түвшний хүчдэлд мөн дамжуулах шугамын 35-220 кВ
-ын хүчдэлийн түвшинд, харин ган төмөр тулгуурыг ихэвчлэн 35-750 кВ
болон түүнээс дээш хүчдэлийн шугамд хэрэглэдэг. Тулгуур нь үндсэн хийц,
сууриас гадна шугамын арматураар дамжин утас бэхлэгддэг хөндлөн тра
-верс /хөндлөвч/ -аас бүрддэг.
Тусгай зориулалтын тулгуурыг гол, мөрөн, төмөр зам, хавцал гэх мэт
дамжих үед хэрэглэдэг. Тэдгээр нь ихэвчлэн энгийн тулгуураас өндөр байдаг
бөгөөд тусгай зураг төслөөр хийгддэг. АШ-ын тулгуурыг угсрахад дамжуу
-лах утаснууд болон зураг төслөөр хийгддэг. АШ-ын шугамын ойролцоо бай
-гаа бусад зүйлүүдтэй ойртох зайг стандарт норм дүрмийн дагуу нарийн тог
-тоон барих шаардлагатай.
Агаарын шугам (цаашид АШ гэх) -ын тулгуур нь дамжуулах утсыг газрын
гадаргуу, бусад шугамын дамжуулагч, барилга байшингийн дээвэр зэргээс
тодорхой зай бариулах үндсэн зориулалттай. Мөн хийц бүтэц нь янз бүрийн
цаг агаарын нөлөөлөлд /салхи, мөсжилт г.м/ механик бат бөх чанарыг хадгалж
байх ёстой.
АНКЕРЫН ТУЛГУУР -ыг шугам инженерийн барилга байгууламж /төмөр
зам, авто зам/, байгалийн ердийн саад тотгор /жалга, гол мөрөн/ зэрэгтэй
огтлолцох үед болон угсралтын тулгуурын цэгүүдэд суурилуулдаг. Энэ төр
-лийн тулгуурыгтөгсгөлийн, салбарлалтын, өнцгийн, таталтын гэх мэт
ангилдаг.
Ийм төрлийн тулгуур нь утасны нэг талын таталтын хүчнээс үүсэх
ачааллыг хүлээн авах ёстой байдаг. Анкерын тулгууруудын хийц бат бөх
байх ёстой. Утаснуудыг тэдгээрт хөдөлгөөнгүй холбох ба шаардлагатай
гэж үзвэл тусгаарлагчийн тоог нэмдэг /2-3 хүртэл/. Шугамын ажлын найдвар
-жилтыг хангахын тулд таталтын анкер тулгуурыг шугамын шулуун хэсэгт
байрлуулдаг ба шулуун хэсэгтээ 5 км тутамд, харин мөсжилтийн зузаан 10 мм
-ээс дээш хэсэгт 3 км тутамд угсардаг. Мөн анкер тулгуурын нэг төрөл нь
өнцгийн тулгуур юм.
ӨНЦГИЙН ТУЛГУУР -ыг АШ -ын шугамын чиглэлийн өөрчлөлтийн хэсэгт
суурилуулдаг. Хэвийн горимд тэдгээр нь шугамын дотоод өнцөгийн хоёр тэн
-цүү хэсэгт хуваах шулуунаар нэг талын таталтыг авдаг. Салбарлалтын ан
-кер тулгуур гэж байх ба энэ шугамнаас салбар нэг болон хэд хэдэн шугам сал
-барлах тохиолдолд хэрэглэгдэнэ.
ТӨГСГӨЛИЙН ТУЛГУУР анкерын тулгуурын нэг төрөл ба шугамын эхэнд
ба төгсгөлд тавигддаг. Тэдгээрийн хувьд нэг талын таталт ажлынх нь үнд
-сэн горим байдаг.
ЗАВСРЫН ТУЛГУУР зөвхөн утас тогтоож бэхлэх үүрэгтэй. Завсрын тул
-гуурыг шугамын шулуун хэсэгт суурилуулдаг ба ихэвчлэн утасны, тусгаар
-лагчийн, арматурын /хийцийн/ жингээс үүсэх шугамын босоо ачаалалд тооц
-дог учраас ийм тулгуурууд энгийн хийцтэй байх ёстой.
1.2 Тулгуурын материал
МОДОН ТУЛГУУР хямд үнэтэй, бат бөх, байгалийн сайн тусгаарлагч чанар
-тай учраас 1990-ээд он хүртэл өргөн хэрэглэгдсэн. Монгол орон нь ой модны эс
-вэл нөөц багатай гэвч модон тулгуурыг хийхэд өндөр тэгшхэн ургасан хар мод
нарсаар шон бэлтгэдэг нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзсэнээс шалтгаа
-лан сүүлийн үед зөвхөн алслагдмал хөдөө хээр, тээвэрлэлт хийх боломжгүй
газар ашиглагдаж байна. Модон тулгуурын гол дутагдал урт удаан хугацаанд
хэрэглэж болдоггүйд оршдог. Тулгуурын мод гадаад орчны нөлөөлөлд ялан
-гуяа газарт суулгасан хэсгийн чийгшил тийн өөрчлөлтөнд өртдөг. Үүний ул
-маас мод өмхөрч гэмтдэг ба тусгай арга хэмжээ авахгүй бол ашиглалтаас амар
-хан гардаг. Тусгай нэвчилт хийгээгүй тулгууруудын ашиглалтын хугацаа:
- нарсан тулгуурт 4-5 жил,
- навчит модных 10-15 жил,
- гацуур модных 3-4 жил байдаг.
Тулгуурын модонд чулуун нүүрсний давирхайг нэрж гаргасан чулуун нүүрс
-ний тосоор нэвчилт хийх нь хамгийн сайн арга байдаг. Модны чийгшэлт 25%
-с ихгүй байх ёстой. Монгол орон нь харьцангуй хуурай уур амьсгалтай тул ялан
гуяа хар модон тулгуур удаан хугацаанд ашиглагдаж байна. 1970-1980 -аад оны
үед ашиглагдаж байсан 35 кВ-ын модон тулгуур өдийг хүртэл ашиглагдаж бай
-гаа нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт юм. Сүүлийн
үед тусгай нэвчилт (антисептик) тулгуур их хэрэглэгдэж байна.
ЗУРАГ 1-2. МОДОН ТУЛГУУР
Төмөр бетон тулгуур нь модыг бодвол ашиглалтын хугацаа ихтэй, үйлд
-вэрт нэг маягийн стандартаар үйлдвэрлэх боломжтой, ашиглалтын явцад
үйлчилгээ бага шаардах тул 220 кВ (бусад зарим оронд 500 кВ) хүртэлх бүх хүч
дэлийн шугамд өргөн хэрэглэнэ. Төмөр бетон тулгуур нь ихэвчлэн 8-26 м урт
хөндий конус эсвэл цилиндр хэлбэртэй хийдэг. Эдгээр шугамын хувьд 35-220
кВ хүчдэлтэй шугаманд хэрэглэж байгаа нэг шонт төмөр бетон тулгуурыг
2,2-3 м гүн өрөмдсөн нүхэнд краны тусламжтайгаар суулгана. 500 кВ хүчдэлтэй
шугам, 330 кВ хүчдэлтэй нэг хэлхээт хэвтээ байрласан утастай шугам, 35-110
кВ хүчдэлтэй бүх 2 хэлхээт шугам, 220 кВ хүчдэлтэй нэг хэлхээт зэрэг үед
шугаманд модон тулгуур ашиглах боломжгүй 35, 110, 150 кВ хүчдэлтэй тэгш
тал газар баригдаж байгаа бүх төрлийн нэг хэлхээт шугаманд төмөр бетон нь
бетон тулгуурыг тус тус ашиглана. Төмөр монгол орны эрс тэс уур амьс
-галд тохиромжтой, удаан эдлэгдэх шинж чанартай, бетоны шахалтын бат
бэх өндөртэй, ус нэвтрүүлдэггүй, хүйтэнд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй.
ЗУРАГ 1-3. БЕТОН ТУЛГУУР
ГАН ТӨМӨР НЭГ ШОНТ ТУЛГУУР (monopole) - ыг хот суурин газар давчуу
нөхцөлтэй газарт, цаг агаарын хүнд нөхцөлтэй газар, уул хад асгатай, хүр
-эхэд хүнд трасстай бүх хүчдэлийн түвшний шугамд суурилуулдаг. Ган
төмөр нэг шонт тулгуур нь сүүлийн үед олон талт (оросоор “многранный”)
хийцтэйгээр өргөн хэрэглэгдэж байна. Ган төмөр нэг шонт тулгуурын
дутагдал нь зэврэлтэнд өртөмтгийн тул урьдчилан сэргийлэхийн тулд
ашиглалтын үед тогтмол будах эсвэл цайрдах шаардлагатай болдог.
КАРАКАС БУЮУ ТОРОН ГАН ТӨМӨР ТУЛГУУР -ыг (Steel lattice) цайрдсан
tower оросоор харьцуулахад их ачаалалд ямар ч цаг агаарын нөхцөлөөр
тооцоолсон хийцийг гүйцэтгэж болох давуу талтай байдаг.
Гэхдээ тэдгээр нь модон ба төмөр бетонон тулгуураас үнэ өртгийн хувьд
илүү. Монгол оронд энэ төрлийн тулгуур өргөн хэрэглэгддэг ба хамгийн
дээд талын габарит хэмжээ 330 кВ -ын хүчдэлийн түвшингийнх байна.
ЗУРАГ 1-4. КАРКАСАН ТОРОН ТУЛГУУР
(Эх сурвалж: Х.Сүхбаатар, М.Цэрэнбат , Н.Тавинбэх нарын “Хэрэглээний цахилгаан
техник” Улаанбаатар 2005 он, хуудас 25-28)
ХОЁР. ДАМЖУУЛАГЧИЙН БАЙРЛАЛ
Тулгуур дээрх утасны тоо янз бүр байж болно. Нэг хэлхээтэй 1000 В
-оос дээш хүчдэлтэй АШ-ын нэг хэлхээт тулгуурт / гурван фазын утас/,
хоёр хэлхээт тулгуурт 2 зэрэгцээ хэлхээг /зургаан утас/ бэхлэгддэг. Мөн
салбарласан фазтай шугамуудыг барих тохиолдолд нэг фазын нэг утасны
оронд хоорондоо бэхэлгээтэй хэд хэдэн утсыг татсан байдаг.
1000 В хүртэл хүчдэлтэй АШ-ын тулгуурт ихэвчлэн хэд хэдэн хэлхээ
бэхлэх боломжтой байдаг.
0,4 кВ-ын АШ-ын тулгуурт утаснуудыг дараах байдлаар байрлуудаг.
Хамгийн дээд талд фазын утаснууд, хамгийн тоод талд 0 -ийн утсыг
бэхэлнэ. Бүх фаз болон 0-н шугам агуулсан шугамын хэсгийг бүрэн фаз
-тай, харин зарим нэг фаз ба 0-н шугам агуулсан хэсгийг бүрэн бус фазтай
гэдэг. Бүх шатны хүчдэлийн АШ-н тулгуур дээрх утаснуудын байрлал
хэвтээ/дагуу/ нэг эгнээ, босоо /хөндлөн/ бие биен дээрээ 2-3 эгнээ
болон босоо байрласан утаснууд бие биентэйгээ харьцангуй xэвтээ шилж
-сэн холимог байж болно.
Нэг түвшиний дамжуулагчийн байрлал: Хэлхээг нэг хөндлөвч дээр ижил
түвшинд байрлуулахыг хэлнэ. /Зураг Н1-5/
Хоёр түвшиний дамжуулагчийн байрлал: Хэлхээг хоёр хөндлөвч дээр ижил
түвшинд байрлуулахыг хэлнэ. /Зураг Н1-6/
Гурван түвшиний дамжуулагчийн байрлал: Хэлхээг гурван хөндлөвч дээр
дамжуулагч кабелийг байрлуулах зориулалттай. /Зураг Н1-7/
ЗУРАГ 1-5. 1 ХЭЛХЭЭНИЙТҮВШНИЙ ДАМЖУУЛАГЧТАЙ ТУЛГУУР
ЗУРАГ 1-6. 2 ХЭЛХЭЭНИЙ ТҮВШНИЙ ДАМЖУУЛАГЧТАЙ ТУЛГУУР
ЗУРАГ 1-7. 3 ХЭЛХЭЭНИЙ ТҮВШНИЙ ДАМЖУУЛАГЧТАЙ ТУЛГУУР
/Эх сурвалж: Х.Сүхбаатар, М.Цэрэнбат , Н.Тавинбэх нарын
“Хэрэглээний цахилгаан техник” Улаанбаатар 2005 он, хуудас 22-25/
ГУРАВ. Суурь буюу фундамент
Аливаа ачааг хүлээн авч буурьт дамжуулах үүрэгтэй бүтээцийг суурь
гэж нэрлэдэг. Суурийн доор гадаргууг түүний ул гэж нэрлэх ба улнаас газ
-рын гадаргуу суурь суулгалтын гүн гэнэ. Суурь дээр ирэх ачаа нь буурь
хөрсний зохих хэсгийг хүчдэлийн төлөв байдалд оруулж улмаар түүнийг
хэв гажилтанд оруулдаг. Шугаман суурийн улны орчимд хөрсөнд үүссэн
хүчдэлд багасгахад суурийн улны хэмжээ их байх хэрэгтэй. Квадрат хэл
-бэртэй багана суурьт үүссэн илүү түргэн буурдаг. Шугаман суурьт хүч
-дэл зөвхөн 2 тийш дамждаг бол баганан суурьт хүчдэл 4 талруугаа жигд
дамжин тархдаг.
Өндөр хүчдэлийн суурийг дотор нь 2 ангилна.
1. Үндсэн ангилал: Босоо болон налуу тулаас бүхий ердийн мөөгөн
хэлбэрт суурь болон даацын плитатай сууриуд дан
ганц блок буюу бүхэл хийц бүхий байна.
- Таталттай эргэлтийн тулгуурт зориулсан 6 төрлийн
суурь байдаг. Үүнд: Ф1-А, Ф2-А сууриуд босоо тулаастай
бол Ф-3А, Ф4-А, Ф5-А, Ф6-А сууриуд налуу тулаастай.
- Засврын болон завсрын эргэлттэй тулгуурт зориулсан
6 төрлийн суурь байдаг. Ф1, Ф2, Ф3, Ф4, Ф5, Ф6. Оройн хэс
-гээс хамаарч сууриуд нь ФК1-2, Ф1-2, Ф2-2 тулгуурт 2 боол
-тоор бэхлэгддэг, Ф6-4, ФП6-4, Ф4-4, Ф5-4, ФС2-4 маркын
тулгуурт 4 боолтоор бэхлэгддэг.
2. Нэмэлт ангилал:
- Шинэчилсэн оройн хэсэгтэй, таталттай эргэлтийн тул
-гуурт зориулсан 5 сууриуд. Үүнд: Ф3-Ам, Ф4-Ам, Ф5-Ам,
ФП-5Ам. Эдгээр бүх сууриуд 42 мм -ийн диаметртэй
250 мм -ийн баазтай /2 боолтын тэнхлэг хоорондын
зай/ боолтоор бэхлэхэд зориулагдсан.
- Тулаас болон доод хэсгийн гагнаасан холбоос бүхий суурийн
төрлүүд. Таталттай эргэлтийн болон завсрын тулгуурт
зориулсан өндөргөсөн сууриуд /ФП5-А, ФП6/, мөн завсрын
болон завсрын эргэлттэй тулгуурт зориулсан тэгш өнцөгт
плита бүхий сууриуд /ФС/ орно. Үүнээс гадна 4,2x3 ба 5,2x3
метрийн плита бүхий 5,16 метрийн өндөр ФСП-А хэлбэрийн
суурь. Ийм хэлбэрийн суурь ямар ч төрлийн хөрсөнд 35-330
кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын эргэлт
2тэй таталтын тулгуурын ачааллыг даах чадвартайгаараа
онцлог.
- Тулаас болон доод хэсгийн боолтон холбоос бүхий суурийн
төрлүүд. Завсрын тулгуурт зориулсан өндөргөсөн сууриуд
/ФП5-А, ФП6/ мөн тэгш өнцөгт плита бүхий сууриуд /ФС/ орно.*
Боолтон холбоос бүхий сууриуд ФПБ5-А, ФПБ6-2А
ба ФСБ1-4 ба ФСБ2-4 тус тус орно.
Суурийн хамгийн эхний үсэг болох “Ф” ба тоо нь суурийн стандарт хэмжээс
-ийг харуулдаг бол тусгай суурь нь эхний үсгийн араас “С”, богиносгосон бол “К”, өн
-дөрсгөсөн бол “П” үсэгтэй байна. Стандарт хэмжээсийг заадаг үсгийн араас А
-таталтын эргэлттэй тулгуур, О-татлага бүхий тулгуурын суурьт, 2-хоёр
боолтоор бэхлэгддэг бол, 4-дөрвөн боолтоор бэхлэгддэг болно.
ЗУРАГ 1-9. СУУРЬ /ФУНДАМЕНТ/
ХҮСНЭГТ 1-1 СУУРИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Шугаман суурь:
Хананы доор ажиллах учир хэлбэрийн хувьд хамгийн энгийн байдаг.
Суурийн өргөнийг хананаас арай өргөн байхаар төлөвлөнө. Тэгш өнцөгт
огтлолтой суурийг ачаа бага, хөрсний даац харьцангуй өндөр байх үед
хэрэглэнэ. Гэхдээ гол төлөв буурь дээр ирэх ачаа хөрсний норматив дарал
-таас хэтрэхгүй байх шаардлагаар суурийн улыг өргөсгөнө. Өргөн ултай
суурийн огтлол нь трапец байж болно. Суурийн улны өргөнийг сонгохдоо
суурийн бүтээц бүхэлдээ гулзайтад ажиллахгүй байхаар бодож*
сонгодог.
Төмөр бетон баганан суурь:
Суурь дээрхи ачаа харьцангуй бага байх үед шугаман суурийн оронд баганан
суурь хэрэглэх нь тохиромжтой.
Нил хавтан суурь:
Суурь дээр ирэх ачааны харьцангуй бага байх үед шугаман суурийн оронд
баганан суурь хэрэглэх нь тохиромжтой.
Гадсан суурь:
Сул хөрсний давхаргыг нэвтэлж бат бэх хад чулуун хөрсөнд бат бэх хад
чулуун хөрсөнд тулгуурлах байдлаар ангилна. Үүнд:
ЦУВАА ШОНТ СУУРЬ: Даацын хана болон үргэлжилсэн
бүтээцийн тулгуур болгон хийдэг. Дотор нь нэг
болон олон эгнээ шонт суурь гэж ангилдаг.
ГАНЦ БА БАГЦ ШОНТ СУУРЬ: Ачаа ихтэй баганын
доор гол төлөв хэрэглэнэ.
ШОНТ ТАЛБАЙ: Сул хөрстэй талбайд хэрэглэх
ба шонг хөрсөнд суулгах байдлаар нь цохилтоор,
доргиулж, даралтаар, эргэдэж цутгах гэх мэтээр
ангилна.
ЗУРАГ 1-10.
ДӨРӨВ. Тусгаарлуур, цэнэг шавхагч/хэт хүчдэл хязгаарлагч/
тэдгээрийн төрлүүд
АШ-ын шугаман тусгаарлагчид дамжуулах утсыг тулгуураас болон
хийцүүдээс, мөн дамжуулах утас болон троссыг тулгуурт бэхлэх зориу
-лалттай. Ихэнх тохиолдолд тэдгээр нь үлэмж хэмжээний механик ачаал
-лыг дааж байдаг. Тусгаарлагчийн материал нь температурын өөрчлөлт,
хур тунадас, нар г.м үйлчлэлийг тэсвэрлэх ёстой. Ихэнхдээ шаазан мат
-ериалийм шинж чанартай байдаг. Үүнээс гадна удаан элэгддэг.
Цахилгаан нэвт цохилтын үед шилэн тусгаарлагчид гэмтсэнээр тэд
-гээрийг хянахад хялбар болгодог. Тусгаарлагчийг бэхлэх ар
-гаар өлгөдөг, дүүжин ба тулгууран гэж ангилдаг.
ӨЛГӨДӨГ/шөргөх/ тусгаарлагчийг ил агаарт 6, 10, 20 ба 35 кВ-ын
хүчдэлд ажиллахаар үйлдвэрлэдэг. Хийц нь тусгаарлагч их бие, дээд
хэсэгт эрэгтэй нүх, доод талд монтажлахад зориулсан штырээс тогтоно.
ДҮҮЖИН тусгаарлагч тусгаарлах эд анги /шаазан эсвэл шилэн/, ковкий
ширмэн малгай, гол зэргээс бүрдэнэ. Малгай ба голыг тусгаарлагч эд анги
-тай 500 доошгүй маркийн портланд цементээр холбодог. Утасны изоляц
-ыг хамгаалахын тулд дүүжин тусгаарлагчийг хэлхэж, тулгуурт өлгөдөг.
Хэлхээний тусгаарлагчийн тоо шугамын хүчдэл, тулгуурын материал ба
эдгээрийн хэлбэрээс хамаарна.
ТУЛГУУРАН ТУСГААРЛАГЧ нь гүйдэл дамжуулах хэсгийг тусгаарлах
болон бэхлэх зориулалттай. Тэдгээрийг гадна ба дотор талд байрлуулж
болно. Байшин барилга дотор байрлуулахад 6, 10, 20 ба 35 кВ -ын хэвийн
хүчдэлд хийдэг. Тусгаарлагчид тусгаарласан шаазан эд анги дотор металл
арматурыг тэдгээрийн их биед суулгасан байдаг. Арматурын толгойн
гадаргуу дээр шинийг бэхлэх ба угсрах зориулалт бүхий эрчлээст нүх бий.
Хэт чийгтэй ба бохирдол ихтэй байшинд ирмэгт гадаргуутай тулгууран
тусгаарлагчийг хэрэглэдэг.
ЗУРАГ 1-11. ШИЛЭН ТУСГААРЛАГЧ
Тулгуурыг материалаар нь шаазан, шилэн ба полимер гэж ангилна.
ШААЗАН ТУСГААРЛАГЧ - цахилгаан механикийн өндөр даацтай түүнч
лэн агаар мандлын үйлчлэлд тэсвэртэй байдаг. Шаазан тусгаарлагчийн
цахилгаан техникийн материал нь даацын механик тэлэлт, нугаралтанд
хангалтгүй зэрэг дутагдалтай байдаг.
ШИЛЭН ТУСГААРЛАГЧ - цахилгаан механикийн өндөр шинж чанартай,
температурын огцом өөрчлөлт ба химийн идэвхитэй бодисын үйлчлэлд
тэсвэртэй давуу талтай. Гэвч ашиглалтын практикт гадаргуун бохирдол,
чийгшил, механик ачааллын үйлчилгээ, нарны радиац, орчны агаар манд
-лын үйлчлэлд цахилгаан тусгаарлах чадвараа алддаг. Шилэн тусгаарлагч
нь практикт бүрэн хэмжээгээр механик эвдрэлд орох нь маш цөөн бараг
хагарч гэмтдэггүй.
ПОЛИМЕР ТУСГААРЛАГЧ - овор хэмжээ бага, жин хөнгөн, цэвэрлэхэд
хялбар зэрэг давуу талтай боловч цан хяруу унадаг чийглэг ихтэй буюу
агаарын бохирдол ихтэй газарт түүний гадаргууд нэвчилт үүсдэг сөрөг
талтай. Эдгээр тусгаарлагчийн дийлэнх буюу 95 орчим хувь нь агаарын
шугамд ашиглаж байна.
ЗУРАГ .1-12. ПОЛИМЕР ТУСГААРЛАГЧ
Полимер тусгаарлагчийг сольж байгаа байдал:
https://youtu.be/Sp911NCulHQ
/Эх сурвалж: Х.Сүхбаатар, М.Цэрэнбат , Н.Тавинбэх нарын “Хэрэглээний
цахилгаан техник” Улаанбаатар 2005 он, хуудас 29-31/
Цэнэг шавхагч /РВР, РР/, ба хэт хүчдэл хязгаарлагч ОПН
Дэд станц, хуваарилах байгууламжийн цахилгаан тоноглол сүлжээ
-ний сэлгэн залгалтын болон аянгын хэт хүчдэлд нэрвэгдэх аюултай
байдаг. Иймд цахилгаан тоноглолын хөндийрүүлэгчдэд аюултай хэт
хүчдэлийг хязгаарлахын тулд вентилен цэнэг шавхагч ба хэт хүчдэл
хязгаарлагч хэрэглэдэг. Ашиглалтанд РВП, РВС, РВМ, РВМК, РВМГ зэрэг
янз бүрийн загварын цэнэг шавхагч ашигладаг. Вентилен цэнэг шавхаг
-чийн гол элемент нь очон завсар ба түүнд цуваа байдлаар холбогдсон шуга
-ман бүс резистор юм. Вентилэн цэнэг шавхагч нь шаазан цилиндр, очон
завсар, латун шайб, цахилгаан картон жийргэвч, тиритийн резистороос
бүрдэнэ.
ЗУРАГ 1-13. ИЗОЛЯТОР /ОХУ/ ЗУРАГ 1-14. ИЗОЛЯТОР /БНХАУ/
Цэнэг шавхагчийн шаазан бүрхүүл цэвэр байх ёстой. Шаазан бүрхүүлийн
гадаргуун бохирдолт нь цэнэг шавхагчийн дагуу хүчдэлийн жигд бус хуваар
-илалт бий болгохоос гадна их хэмжээний бохирдол үүссэн үед оноосон хүч
-дэлд нэвчилт үүсэх байдалд хүргэдэг. Цэнэг шавхагчийн бүрхэвчийг зэврэл
-тээс хамгаалж будсан байх ёстой. Өндөр ургасан өвс ногоо цэнэг шавхаг
-чийн доод хэсгийн элементийг шунтлах аюултай байдаг. Иймд цэнэг шавхаг
-чийн орчны талбайн хөрсийг химийн аргаар боловсруулалт хийж ногооны
ургалтыг зогсоох нь үр дүнтэй байдаг.
ХЭТ ХҮЧДЭЛ ХЯЗГААРЛАГЧ нь вентилен цэнэг шавхагчаас ялгаатай
нь түүнд очон завсар байхгүй. Түүнчлэн хэт хүчдэл хязгаарлагчийн резис
-торын материал нь вентилен цэнэг шавхагчаас өөр байна. Хэт хүчдэл
-ийн хязгаарлагчийн резисторыг цайр-керамикийн нэгдэлд үндэслэн
бэлтгэдэг. 35-500 кВ-ын хүчдэлтэй, хэт хүчдэл хязгаарлагч ийн резис
-торыг битүүмжилсэн шаазан бүрхэвчинд байршуулна.
/Эх сурвалж: Н.Намхай, Н.Бат-Эрдэнэ Дэд станц, хуваарилах байгууламжийн
ашиглалтын цахилгаанчны ширээний ном УБ 2018 он, хуудас-269-274/
ЗУРАГ 1-15. Хоолойн загвар /шилэн бэхжүүлсэн хуванцар хоолой/
ЗУРАГ 1-16. Торны загвар /шилэн бэхжүүлсэн хуванцар саваа/
ЗУРАГ 1-17. Боолтны загвар /металл исэл агуулсан варистор/