ЦАХИЛГААН СҮЛЖЭЭНД ГАРАХ ЭРЧМИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ

Cover Image for ЦАХИЛГААН СҮЛЖЭЭНД ГАРАХ ЭРЧМИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ

  Цахилгаан сүлжээн дэх эрчмийн алдагдлыг бууруулах нь үлэмж хөрөнгө хүч шаардсан, улмаар хариуцсан ажилтан нараас үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд өндөр мэрэгшил, хичээл зүтгэл гаргах, тогтмол анхаарал хандуулах цогц иж бүрэн арга хэмжээ юм. Эрчмийн алдагдлыг бууруулж багасгах зорилтыг үндсэн хоёр замаар шийдвэрлэдэгийн дотор эхнийхэд нь нэмэлт хөрөнгө оруулалтын тусламжтайгаар техник зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан төлөвлөж хэрэгжүүлэх явдал ордог.
 
 
Тухайлбал, ОХУ-ын Эрчим хүчний институтын цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах хөтөлбөр боловсруулсан туршлагаас харахад 1 кВт.цаг/жилээр бууруулахад харгалзах зардлуудад 0,6-1 сая рубль шаардагдсан тооцоо гарсан байна. Энэ тохиолдолд гаргасан зардлаа нөхөх хугацаа 2-8 жил байдаг гэжээ. Ийм учир эрчмийн алдагдлыг бууруулах үндэслэлтэй программ боловсруулахад мэргэшсэн эрчим хүчний аудит чухал бөгөөд энэ ажлын зохион байгуулалтын төгөлдөржүүлэлт, хүний хүчин зүйлийн үүрэг чухал ач холбогдолтой юм. Үүнд : 1) цахилгаан сүлжээний техник технологийн зарим шинэчлэлт, өөрчлөлт; 2) ажилтан нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалт; 3) байгууллагын хувьд ажилтанд ойлгуулах ба түүний ажилтаны хувьд тавигдсан зорилтыг үр бүтээлтэй шийдвэрлэх явдлыг ухамсарлах; 4) ажилтаны сэдэл, материал ба ухамсрын урамшуулал; 5) арилжааны алдагдлыг багасгах, хүлээгдэж буй үр дүн ба олсон амжилтын талаарх өргөн мэдээлэл, олон нийттэй тогтоох холбоо; 6) цахилгаан эрчим хүчийг хулгайлах явдлын материалын, захиргааны болоод эрүүгийн арга хэмжээг чангатгах г.м. Дээрхээс харахад зохион байгуулалтын арга хэмжээ бүрт тодорхой хэмжээний хөрөнгө хүч шаадагдах нь илэрхий байна.
 
 
  Хоёрдугаарт нэгэнт суурилагдсан тоног төхөөрөмжийн ажиллагааны горимыг хамгийн үр ашигтай ажиллуулах замаар эрчмийн алдагдлыг багасгах, Ингэхдээ ашиглалтын явцад байнга хэрэгжүүлэн, түүнийгээ сайжруулах боломжтой юм. Цахилгааны шугам сүлжээний ашиглалтын явцад янз бүрийн хүчин зүйлийн улмаас анхны төслийн тооцооны үзүүлэлтүүдээс зөрөх явдал гарч тоног төхөөрөмжид эрчмийн төлөвлөөгүй алдагдал гардаг.
 
 
  Энд хамгийн эхэнд аль болох хөрөнгө шаардсан нэмэлт техникийн арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийж, шугам сүлжээний элементүүдийг хэвийн горимоор нь ажиллуулах зорилт тавих хэрэгтэй юм. Мөн эрчим хүчний нэгдсэн системийн үйл ажиллагаанаас болж горимын бусаар ажиллах нь багагүй байдаг. Цахилгаан сүлжээний схемийн оновчтой бүтцийг сонгох, трансформаторыг үр ашигтай горимд ажиллуулах, үр ашиггүй дотоод хэрэгцээг багасгах, нам хүчдэлийн хэлхээнд фазуудын ачааллыг тэнцүүлэх, 35 кВ-аас дээш хүчдэлтэй сүлжээнд горимын оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарах нь илүү үр дүнтэй байдаг. ЦЭХС-ийн хувьд 110 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ЦШС-нд дараах үндсэн арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна: Тухайлбал,
 
Реактив мадлын урсгалыг зохистой болгох ба сүлжээний зангилгаануудын аюултай хүчдлийн түвшнийг бууруулах буюу зөвшөөрөгдөхгүй горимыг багасгахын тулд тохируулага бүхий компенсатлах байгууламжууд (удирдагддаг шунтлэгдэх реактор, чадлын компенсаторныг тавих өргөжүүлэх;
 
Хэтэрсэн транзит урсгал ба хамсдолтой занғилгааг арилгахын тулд цахилгаан "нөөцөлж бэлтгэсэн" идэвхитэй чадлыг дамжуулах ажиллагаанд буй ЦДАШ-ын нэвтрүүлэх чадлыг ихэсгэх ба шинээр ЦДАШ барих;
 
Цахилгаан сүлжээний алслагдсан зангилгаанд бага чадал дамжуулах уламжлалт бус ба сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг хөгжүүлэх. Ойрын болон хэтийн ирээдүйд цахилгаан сүлжээний актив ба реактив чадлын зохистой горимыг хангах, сүлжээний хүчдэлийг тохируулах, трансформаторын ачааллыг зохистой болгох болон хүчдэл дор ажил гүйцэтгэх г.м бусад зорилт тавигдах нь илэрхий байна.
 
 
  Харин 0,4-35 кВ-ын хуваарилах сүлжээнд цахилгаан эрчмийн техникийн алдагдлыг бууруулах шалгарсан арга хэмжээнд дараах арга хэмжээнүүд орно: Үүнд:

  • Цаашдаа хуваарилах сүлжээний үндсэн хүчдэлд 10 кВ - ыг ашиглах;
  • Мөн орон нутагт 35 кВ хүчдэлтэй сүлжээний эзлэх хувийг ихэсгэх;
  • Бүх шугамын уртад гурван фазын ( 0,4 кВ ) -ын АШ - ын үйлчлэх хүрээ ба барилгыг багасгах ;
  • Цаашдаа 0,4-10 кВ хүчдэлтэй АШ - ын сүлжээнд бүрээстэй тусгаарлага бүхий өөрийгөө даадаг утас хэрэглэх;
  • 0,4-10 кВ хүчдэлтэй АШ - ын сүлжээнд бүх ашиглалтын хугацаанд ачааллын өсөлттэй уялдуулан нэвтрүүлэх чадалтай хамгийн боломжит зөвшөөрөгдөх хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглах;
  • илүү хэмнэлттэй цахилгаан тоноглолын зураг төсөл боловсруулж нэвтрүүлэх , тухайлбал сул явалтын актив , реактив алдагдал багатай КТП ба ЗТП - дугсарсан хуваарилах трансформатор , конденсаторын батарей тавих;
  • 0,4 кВ - ын хүчдэлтэй сүлжээний уртыг багасгах , түүний эрчмийн алдагдлыг бууруулахын тулд бага ( 6-10 / 0,4 кВ ) чадалтай , баганат суурь бүхий трансформаторын дэд станц хэрэглэх;
  • Телеметрийн мэдээллийн боловсруулалтыг автоматжуулах , мэдээллийн шинэ технологи ашиглах үндсэн дээр цахилгаан сүлжээнд хэмжилтийн чанарыг дээшлүүлэх явдал чухал байна. Мөн зураг төслийн шатнаас эхлэн ашиглалтын үед дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд болох юм .
     
     
     
      Эрчмийн алдагдлыг бууруулах арга хэмжээнүүд :
     
      Эрчмийн алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа , цахилгаан эрчмийн чанарын үзүүлэлтүүдийг хамтад нь цогц байдлаар авч үзэх шаардлагатай юм.
     
      Ашиглалтын apra хэмжээнүүд :
     
  • Тэжээх дэд станцын шин дээрх хүчдэлийн түвшинг зохистой түвшинд барих
  • Хоёр трансформатортой дэд станцуудад бага ачаалалтай трансформаторыг салгах
  • Хөдөлгүүрийн сул явалтыг хязгаарлах
  • Бага ачаалалтай цахилгаан хөдөлгүүрийг " гурвалжин ” -гаас " од " холболтод шилжүүлэх
     
     
      Цахилгаан хангамжийн системийн зураг төсөл ( шинэчлэлт ) боловсруулалтын үед
     
  • Дэд станцын байрлал , сүлжээний схемийг зөв сонгох
  • 10 кВ - ын АШШ - ын радиусыг багасах ( дэд станцын чадлыг TOMCrox)
  • Сүлжээг илүү өндөр хэвийн хүчдэлд шилжүүлэх
  • РПН - тэй трансформатор хэрэглэх
     
     
     
    Эх сурвалж-
    Эрчим хүч & Engineering 2017-1(155) - Инженер Д. Болормаа (Шугам ХХК), инженер Д. Оюунтуул (НХОГ)