ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ФАЗЫН ГАЖИЛТЫГ АРИЛГАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Cover Image for ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ФАЗЫН ГАЖИЛТЫГ АРИЛГАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

1.Фазад гарах гажилтийн мөн чанар: Гурван фазын сүлжээний ачаалал жигд биш үед фазын гажилт ихээхэн тархмал тохиолдоно. Цахилгаан шугам сүлжээний ашиглалттай холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар холбогдож байсан хэн боловч энэ хүсээд байхааргүй үзэгдэл гэдгийг мэдэх билээ. Нейтралийн гүн газардуулгатай 1000В хүртэл хүчдэлтэй,* гурван фазын дөрвөн-(таван)-утастай* сүлжээнд хүртэл фазын гажиг илэрдэг.
 
 
Зураг 1 Хүчдэлийн векторын диаграмм
 
 
  Жишиг буюу төгс байдлаар гүйцэтгэсэн бол фазын хүчдэл (гурван фаз тус бүрийн нойлийн ажлын утасны хоорондын хүчдэл) 220В байна. Генераторын хүчдэлийн векторын диаграмм (фазын ба шугамын хүчдэлийн харилцан хамаарал ба харилцан байршлыг харуулсан загвар)- ыг зураг 1-д харуулав. Энд UA, UB , UC-гэсэн өнцгүүдтэй тэгш талт гурвалжингаар шугамын хүчдэл дүрслэгдэв. Фазын хүчдэл ОА, ОВ, ОС нь хоорондоо тэнцүү ба 120-ын өнцөгоор бие биеэндээ харьцангуйгаар шилжсэн байдаг. Энэ загвар бол үнэмлэхүй байдлаар дүрслэгдсэн учраас түүн дээр фазын хүчдэлийн гажилт гэж байхгүй. Ачааллыг янз бүрийн фазанд залгах бөгөөд резистив ба реактив (индуктин ба эзэлхүүний) гэсэн хэмжээгээрээ болон шинж байдлаараа ямагт ялгарч байдаг ачаалал залгагдсаны улмаас тэжээлийн сүлжээний фазын хүчдэлд гажилт үүсдэг. Чанар муутай цахилгаан эрчимийн цахилгаан тоног хэрэгсэлд шууд учруулдаг хор хөнөөлөөс гадна цахилгаан сүлжээнд тэгтгэх гүйдэл бий болж сүлжээ буюу алслагдсан уул уурхайн цахилгаан хангамж нь генератораас тэжээгдэж байгаа нөхцөлд цахилгаан эрчимийн нэмэгдэл зардлыг, тухайлбал, түлш, тос болон хоргөгч шингэн зэргийг илүү хэмжээгээр хэрэглэхэд хүргэдэг.
 
 
Зураг 2 фазын гажилт үүсэх нөхцөлийг харуулсан бүдүүнч : фазууд дахь суммаллын идэвхтэй эсэргүүцэл : RA , RB , RC , (ачаалан тэнцүү биш RA > RB > RC = 0 байх нөхцөл )
 
 
  Хэрэв фазын ачааллын эсэргүүцэл адил байвал түүгээр дамжих тог нь бас л хоорондоо тэнцүү байна. Тэдгээрийн хоорондох шилжилтийн өнцөг 120 - тай тэнцүү байхад тэдгээрийн геометрийн нийлбэр нь тэгтэй тэнцүү болно. Гэвч нийлбэрийн дүн нь тэнцүү биш бол *тэгшитгэх гэж нэрлэгдэх гүйдэл I * үүсэх бөгөөд энэ нөхцөлд шилжилтийн хүчдэл U гарч ирнэ.
 
 
Зураг 3. Фазын ачаалал тэнцүү биш байх үеийн шилжилтийн буюу гажилтын хүчдэл
 
 
  Шилжилтийн хүчдэлийг зураг 3 дээр, үргэлжилсэн цагаан шугамаар харуулав. Диаграмын дурын өнцөг дээр нэг нь нөгөөтэйгээ харьцангуйгаар шилжин хөдөлсөн фазын хүчдэлийг бас фазын гажилтыг улбар шугамаар тэмдэглэв. Дэвсгэр өнгөн дээрх гурвалжин нь фазын хүчдэлийн гажигтгүй жишиг нөхцөлийг илэрхийлж байна. Тэгшитгэх гүйдэл ихсэх хэмжээгээр сүлжээн дэх цахилгаан эрчим хүчний алдагдал нэмэгдэх болно. Шилжилтийн хүчдэл ихсэх тусам гэмтлийн, тасалдлын, саатлын, цахилгаан тоног төхөөрөмжийн, цахилгаан багажны цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн ажиллагаа тогтворгүй болж, ингэснээр тэдгээрийн элэгдлийн байдал хурдсаад нөөцийн хэрэглээ нь ихсэх болдог.
 
 
  2. Фазын гажилтаас үүсэх үр дагавар: Фазын гаяжилтаас үүсэх үр дагавар нь цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн акиллагааны доголдол, тасалдал, гадалт, гал хамгаалагч шатах, тусгаарлага элэгдэж муудах зэрэгтэй уялдан сүлжээнээс авах цахилгаан хэрэглээний хэмжээ нь нэмэгдэх байдлаар илэрдэг. Гурван фазын бие даасан үүсгүүр (хий, бензин, дизель хөдөлгүүр) -ийн хувьд бол түүний фазуудын ачаалал жигд биш байх нь голын шаариг, туслах моторын ба цахилгаан үүсгүүрийн шааригуудад механик гэмтэл үүсэх, форсунк бохирдох гэх мэтийн эвдрэл үүсдэг. Фазын гажигаас үүсэх нөхцөлт сөрөг үр дагаваруудыг гурван бүлэгт хувааж болох юм.
 
 

  •  1, Цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэрэгслийн үр дагавар нь тэдгээрийн гэмтэл, саатал, элэгдлийн ихсэлт, ашиглалтын хугацааны хорогдола хүргэнэ.
    -  2, Цахилгаан эрчимийн үүсгүүрийн үр дагавар нь сүлжээнээс тэжээгдэх цахилгаан эрчимийн хэрэглээ ихсэх, гэмтэл гарах, элэгдэл ихсэх, генератораас тэжээгдэх үед түлш, тос, хөргөх шингэний зарцуулалт өсч, тогтоогдсон ашиглалтын хугацаа нь богино болно.
    -  3, Хэрэглэгчдэд хамаарах үр дагавар нь аюулгүй байдалтай холбоотой тусгаарлалтын чанар муудсанаас гарах эрсдлүүд байдаг, тухайлбал: цахилгаанаас учрах бэртэл, гэмтэл; цахилгааны утас буюу цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэрэгсэл шатах; тусгаарлалт муудсантай уялдан гарах богино задгалт болж, *цахилгаан эрчим хүчний; генераторын матегриал зарцуулалтын; фазын гажигаас бохиж эвдэрсэн цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэрэгслүүдийн засвар; фазын гажигаас ажлиллахгүй болсон цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэрэгслийн оронд шинийг авах; зэрэг нэиэлт зардлууд бий болдог.
     
     
    Зураг 4. Фазын гажилтын жишээ
     
     
     Чанар муутай цахилгаан хангамжаас үүсэлтэй асуудлыг шийдэх уламжлалт аргууд: Фаз бүр дээр өгөгдсөн хүчдэлийг хангахын тулд уламжлал болсон хүчдэд тохируулагчийг хэрэглэдэг. Ахуйн хэрэглээний хүчдэлийн нэг фазын тохируулагчийг * хэрэглэдэг, тэр нь цахилгаан хэрэгслүүд болон тэдгээрийн их биш багцыг хүчдлийн гажилтаас хамгаална. Аж үйлдвэрийн нөхцөлд янз бүрийн хүчин чадалтай хүчдэлийн гурван фазын тохируулагчийг ашиглах, ба тэдгээр нь хүчдэлийн нэг фазын гурван тохируулагчаас бүрдсэн хийцлэлтэй байдаг. Тэдгээрийн ажиллах зарчим нь тухайн тодорхой нэг фазын хазайлтыг мэдэрч өөрийнхөө фаз дээр байвал зохих түвшинд хүртэл нь хүчдэлийг өсгөх буюу багасгаж, улмаар үлдсэн хоёр фаз дээр хүчдэлийн өөрчлөлтийг бий болгох ба ийм байдлаар фазын гажилт үүсэх хоёрдогч шалтгаан болдог. Энэ нөхцөл байдлаас үзэхэд хүчдэлийн гурван фазын тохируулагч нь өөртөө ноогдсон үүргийг үнэн хэрэг дээрээ шийдэж чадахгүй байгаа нь гурван фазын системийн тэгшхэмийн гажилтыг өөрөө өдөөгөөд байдаг тал бий. Гурван фазын тохируулагчийн үндсэн дутагдал нь энэ бөгөөд бас цахилгаан эрчимийг их хэмжээгээр хэрэглэдэг, найдвартай ажиллагаа муутай, энэ бүгдээс үүсэлтэй үйлчилгээний нэмэгдэл зардал гарч ирдэг. Цахилгаан нөхцөлд механикийн, цахим электроникийн хийцтэй хүчил тохируулагчууд нь хурдан элэгддэг, бас дандаа гацаж байдаг бүрдэл хэсгүүлтэй байдаг.
     
     
       3. Фазын нийтлэг тохируулан (ФНТ): Фазын арилгах хүчдэлийн өгөгдсөн хэмжээг хангахын тулд хүчдэлийг зорилгыг биелүүлж фазын фаз тус бүр дээр салангид нь биш, харин фазууд хооронд тэгш хэмийг үүсгэх өөрөөр хэлбэл, гурван фазын системийг бүхэлд нь тэгш хэмжүүлэх нь чухал. Ийм технологийг хэрэгжүүлэхдээ магадгүй өндөр ашигт ажиллагаатай, цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатайн зэрэгцээ цахилгаан бодитойгоор бууруулах боломжтой тийм хэрэглээг универсал (нийтлэг) тохируулагчийн үндсэн дээр л фазын хэрэгжүүлэх нь зүйтэй юм . Гурван фазын сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангахын тулд өргөн хүрээний, олон талт зорилтуудыг шийдэж, ингэснээрээ
    эрчим хүчний ашигт ажиллагаа дээшилж, эдийн засгийн хэмнэлтийг гаргаж болно
    , тухайлбал:
     
     
     - Хүчдэлийн (фазын) гажилт ба фазын ачааллын тэгш хэмгүй байдлыг арилгаж, ингэснээр цахилгаан эрчимийн чанарыг дээшлүүлэх,
     - Цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, улмаар түүнд шаардагдах санхүүгийн зардлыг багасгах,
     - Тэжээгдэх эх үүсвэр (генератор) ба хүчдэл (фаз)-ын гажилт болон фазын ачааллын сөрөг нөлөөгөөр үүссэн эрчим хүчний тасалдлаас хэрэглэгчдийг хамгаалах,
     - Тэжээгдэх эх үүсвэр (генератор), цахилгаан тоног төхөөрөмж болон цахилгаан багаж хэрэгслийг хугацаанаасаа өмнө ашиглалтаас гарахаас урьдчилан сэргийлэх,
     - Цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэрэгслийг засварлах, сервисийн үйлчилгээ хийх, солих зэрэгт гарах зардыг бууруулах,
     - Хэрэглэгчдийн сүлжээг генератороос тэжээх үед гарах түлш, тос, хөргөлтийн шингэнд зарцуулах зардлыг багасгах,
     - Фазын универсал тохируулагч нь бага хүчин чадлын генератор хэрэглэх боломжийг бий болгох учраас генераторын зардлыг бууруулах,
     - Гурван фазын хүчин чадлын 50% хүртэлх хүчин чадалтай фазын хэрэглэгчдийг холбож өгөх боломжийг эрэлхийлэх, г.м. Одоо үед цахилгаан шугам сүлжээнд фазын нийтлэг тохируулдагч болгон ФУТ , ФУТ-0 гэсэн хоёр хувилбарыг хэрэглэж байгаа юм.
     
     
      Энэхүү загварууд нь дээр тоочсон бүх үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнээс гадна ФУТ-0 нь гурван фазын сүлжээг нэг фазын болгох буюу эсвэл, хэрэглэгчийг сүлжээнээс салгах гальваний салгагчтай хоёр фазын сүлжээнд шилжүүлэх чадамжтай байна.
     
     
     4. ФУТ-ийг ашиглах давуу талууд: Хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлт гарах бөгөөд фазын универсал тохируулагчийг хэрэглэснээр: Ачааллыг хэвээр байлгахад цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, Цахилгаан хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулсан цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах; Фазын хүчдэлийн шаардлагатай хэмжээг хангахаар цахилгаан эрчимийн болон бусад нөөцүүдийн зарцуулалтыг багасгах; Генератороос тэжээгдэж байгаа нөхцөлд түлш, тос, хөргөх шингэнд гарах зардлыг багасгах; Генераторын ардлыг бууруулах, учир нь ийм технологи цахилгаан хэрэглэгч мөн тэр л группийн хэрэгцээний бага хүчин чадалтай генераторыг ашиглах боломж олгох юм; Фазын гажигаас болж эвдэрдэг цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан багаж хэлэгслийг солих, засах, сервисийн үйлчилгээ хийх зардлыг бууруулах; Найдвартай болон зохимжит байдаг муутай тогтоогдсон хэмжээний хүчдэлээр хангагдах үед түүний засвар, сервис үйлчилгээ хийх ба зориулалтын төхөөрөмж авах зардлыг бууруулна;Гурван фазын хүчин чадлын 50% хүртэлх хүчин чадлын фазын хэрэглэгчдийг холбох боломжтой; гэх мэт.
     
     
      *5. Фазын хүчдэлийн төрчлөлтийн диапазон; ** Энэхүү өгүүлж байгаа технологи нь ачааллын шилжилт тэгш хэмгүй байдал ба фазын хүчдэлийн гажилтыг тэдгээрийн өөрчлөгдөх бүх завсарт гажилт үүсэх шалтгаанаас нь үл хамааруулан 100 % тэгшитгэх, арилгах боломжтой: 1) Хуваарилах сүлжээнд гарсан бүрэн биш байдал, гэмтлээс үүдэлтэй тэжээлийн сүлжээний гажилт, 2) фазын ачааллын жигд биш хуваарилалт, 3) хүчин чадал өндөртэй хэрэглэгчийг холбох, 4) хосолмол багц шалтгаанууд байж болох талтай. Зураг 4 дээр фазын хүчдэлийн гажигийн янз бүрийн диапазон, завсарыг харуулав.
     
     
    Зураг 5. Фазын хүчдэлийн гажилтын диапазон буюу завсар:
     
     
      Энд авч үзэж байгаа өгөгдсөн технологийг хэрэглэх замаар шийдэж болох туслах зорилтууд:
     - Фазын хүчдэлийн гажилтыг арилгах, өөрөөр хэлбэл, сүлжээний фазуудыг өөр хооронд нь тэнцвэржүүлэх,
     - Ачааллыг фазуудад жигд хуваарилах,
     - Шугамын хүчдэлийн тогтоогдсон хэмжээг баримтлах,
     - Фазын хүчдэлийн тогтоогдсон хэмжээг барих,
     - Гурван фазын гурван утастай сүлжээг гурван фазын дөрвөн утастай сүлжээнд хувиргаж өөрчлөх (өөрөөр хэлбэл фазын ачаалалт өгөх боломжтой болгохын тулд нойлийн ажлын утас бий болгох),
     
     
      Гурван фазын сүлжээг нэг фазын буюу хоёр фазын болгож хувиргах: тухайлбал: гальваний тайлалтай, тэжээлийн сүлжээ ба хэрэглэгчдийн гальваний бус тайлал, гарах хүчдэлийн өөрчлөлттэй (ихэссэн буюу багассан) г.м. Дор байгаа зураг дээр ачааллын холболтыг санал болгож буй (авч үзэж байгаа) технологийг ашиглаагүй болон ашигласан холболтын хувилбарыг харуулав.
     
     
    Зураг. 5. Ачсааллын шууд сүлжээнд холбох байдал
     
     
      6. Нэг фазын хамгийн их ачаалал нь цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн гурван фазын хүчин чадлын гуравны нэгтэй тэнцүү байна. Хүчин чадал ихтэй нэг фазын цахилгаан хэрэглэгч залгагдсанаас фазын гажилт үүсгэж, түүний болон бусад цахилгаан хэрэглэгчийг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрэв тийм фазын хэрэглэгчийн хүчин чадал нь гурван фазын хүчин чадлын гуравны нэгээс хэтэрвэл, энэ нь түүний зүй бус ажиллагаа (тасалдах , салгагдах , ажиллахгүй болох)-г үүсгэж байгаа юм.
     
     
    Зураг 6. Санал болгосон технологийг хэрэглэж байгааг нөхцөлд цахилгаан эрчимийн үүсгүүрт (зураг 4) илүү том чадлын ачааллыг холбох боломж.
     
     
      Нэг фазын хамгийн их ачаалал цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрийн гурван фазын хүчин чадлын 50 % -д хүрч болно. Энэ нөхцөлд цахилгааны үүсгүүр нь тэгш хэмгүй ачааллыг фазуудад жигдээр хуваарилагдсан байдлаар хүлээж авдаг. Санал болгож байгаа технологи нь мөн тэр цахилгаан авагчийг бага хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний генераторт холбох боломжтой болгож байгаагийн зэрэгцээ цахилгаан эрчим хүчний үүсгүүр нь ачааллыг фазуудад жигд биш хуваариласан байдлаар хүлээн авах болно. Энэ технологийн үндсэн дээр үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж нь гэрчилгээтэй бөгөөд техникийн нөхцөлийг хангаж байгаа юм.
     
     
    Зураг 7. Дээр илэрхийлсэн (зураг 4) ачааллыг санал болгосон технологийн дагуу бага хүчин чадалтай генераторт залгаж ажиллуулах зарчим
     
     
      7. Олноор нэвтрүүлэх нөхцөлд эрчим хүчний таатай нөхцөлийг дээшлүүлэх үр дүн. Ийм технологийг олноор нь нэвтрүүлсэнээр цахилгаан эрчим хүчийг илүү ашигтайгаар ашиглаад зогсохгүй, түүний алдагдлыг бууруулах, мөн тэдгээр хэрэглэгчид (цахилгаан хүлээн авагчид)-ийг цахилгаан эрчим хүчний бага хэмжээгээр хангах;
    цахилгаан эрчим хүчний зардал, генератороос тэжээгдэж байгаа үед түүний түлш, тос, хөргөх шингэний зардлыг буруулах; * цахилгаан хүлээн авагчийн ажиллах хугацааг уртасгах, тэдгээрийн элэгдлийг багасгах, найдвартай ажиллагааг нь хангах, цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн зардлыг хэмнэх, тухайлбал, тэр цахилгаан хүлээн авагч бүлэг нь илүү бага хүчин чадалтай генераторыг ашиглах боломжтой. Судалгаанаас үзэхэд 1. фазын гажилтыг арилгах гол арга зам нь хамгаалах төхөөрөмж тавих нь чухал байдаг. Бага чадлын тоног төхөөрөмж (компьютер, телевизор)-ийн хувьд сүлжээний фильтр чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд өөрөө хамгаалж байгаа хэрэгсэлээсээ өмнө шатаж хамгаалах зарчимтай, ганц л цахилгаан хэрэгсэл хамгаалдаг муу талтай. Мөн тасралтгүй тэжээлийн үүсгүүр (USP) мөн ингэж ажиллах ба компьютерийн зориулалт (сүлжээний хүчдэлийн огцом өөрчлөлтийн үед гал хамгаалуур шатахаар)-тай хийгдэнэ. Орон сууц гэрийн сүлжээнд хүчдэл буурах ба ихсэх тохиолд хүчдэлийн хяналтын реле (XXP) бүрэн хамгаална. Сүлжээн дэх хүчдэд хэвийн болоод ирэнгүүт XXP нь өөрийгээ бие даан сэргээлт хийж гүйдэл өгөх ажиллагаатай. Энэ талаар энэ өгүүлэлд тодорхой авч үзээгүй, ер нь бол XXP нь *хүчдлийн уналт, үсрэлт маягийн * өөрчлөлтөөс хамгаалдаг. Ер нь орон сууцны хувьд хүчдэл тогтвортой буурч байвал *стабилизатор *шаардлагатай болдог. Тогтворжуур буюу стабилизаторыг сүлжээний фаз бүрт тавих бөгөөд гурван фазын нэг байснаас илүү гэж бичсэнээс гадна фазын шилжилтээс хамгаалах шилдэг арга бол "реле стабилизатор" байдаг. Тэгш хэмжүүлэх трансформатор TCT (TCT-(0), TCT-0P) -ийг түгээх сүлжээнээс буюу бие даасан үүсгүүрээс тэжээгдэх хэрэглэгчдийн фазын хүчдэл ба ачааллын фазын гажилтыг арилгах үндсэн зориулалтаар, гаралтын хүчдэлийг тэгш хэмтэй болгох гурван фазын хүчдэл тогтворжуулагч (СНТ-ПС, СТС-ЗМ)-ийг нэмэгдэл үүрэгтэй ашиглаж байна. Трансформатор TCT нь фазын хүчдэлийг тэгштгэх ө.х. , оролтыг хүчдэл нь харгалзан Ua=148 B, Us=196 B , Uc=265 B, байвал трансформаторын гаралтан дээр фазын хүчдэл ойролцоогоор фаз бүрт ижилхэн 201 В (гаралтын хүчдэлийн алдагдал 2 В) болгон тохируулж байдаг.
     
     
      
    8. Технологи (арга)-ийн таатай байдлын хэтийн төлөвийг дараах зүйлийн оролцоотойгоор таамаглах нь чухал.
    Эрчим хүчний нөөцүүдийн үнийн өсөлтөнд эрчим хүчний технологийн таатай байдал нэмэгддэг, учир нь тэдгээрийн зардлыг бууруулах боломжийг эрж хайх.
     
     
     - Хүн амын хангалуун байдлын өсөлт ажиглагдах нөхцөлд технологийн дэвшилтийг илүү анхаарч, цахилгаан хэрэгсэлийн элэгдэл ба гэмтэлээс хамгаалах , өрөөр хэлбэл , цахилгаан эрчим хүчээр барахгүй цахилгаан хэрэгсэлийн үйлчилгээний зардлыг бууруулах боломжийг бий болгох,
     - Экологийн шаардлага, орчныг хамгаалахад технологи туслалцаа үзүүлдэг, учир нь цахилгаан эрчимийн хэмнэлт нь эрчим хүчний нөөцийг хэмнэхэд туслалцаа үзүүлэх бөгөөд бага хүчин чадлын цахилгаан эрчим хүчний үүсгүүр ашигласнаар байгаль орчны бохирдуулалтыг багасгах,
     - Бусад хүчин зүйлүүд гэвэл технологи нь тоноглолын бүтэц, хийцүүд ба шугам сүлжээг бүлээсгэж халаах (агаарын шугамын утас мөстөх, яндан хоолой хөлдөж битүүрэх г.м); аливаа нормт хэмжээнээс илүү (дутуу) хэмжээгээр зөрөх нөхцөлд ухаалаг, мэдрэмжтэй тоног төхөөрөмийг ашиглах замаар ороог арилгах, гурван фазын хүчин чадалтай тоног төхөөрөмж 50% -иар бага хүчин чадлаар ашиглах ног фазын тоног төхөөрөмж хэрэглэх, гурван фазын сүлжээг нэг (хоёр) фазын болгох, гурван фазын гурван утастай сүлжээг гурван фазын дөрвөн утастай сүлжээнд хувиргах, ажлын төхөөрөмжийг анхдагч сүлжээний хүчдэлээс ялгаатай өгөгдсөн хүчдэлийн түвшингөөр хангах г.м.
     
     
     Эрчим хүч & Engineering 2017-3(157) - Инженер Б.Гахсүх (Мон-Эко ХХК), Док.проф Ч. Зундуйсүрэн (ШУТИС-ЭХС)