ЦАХИЛГААНЫ ЗАЛГУУР БОЛОН КАБЕЛЬ УТСЫГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Cover Image for ЦАХИЛГААНЫ ЗАЛГУУР БОЛОН КАБЕЛЬ УТСЫГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Цахилгааны кабель утас, залгуурыг зөв сонгож ашиглах нь ахуйн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчээ хэмнэхэд нөлөөлнө. Иймд кабель утсыг хэрхэн зөв сонгож авах, залгуурыг яаж аюулгүй ашиглах талаар зөвлөмж өгье.
Щитнээс айл руу орж байгаа кабель утас нь стандартын шаардлага хангасан байхаас гадна газар булах зориулалтын байна. Мөн ямар нэгэн залгаасгүй, тухайн хэрэглэгчийн нийт хэрэглээний ачааллыг даах чадвартай байх ёстой.
Цахилгаан хэрэгслийн залгуурын оролтуудыг байнга шалгаж, эвдэрснийг нь нэн яаралтай засуулах, утас нь ил гарсан, харласан хэврэг залгуурыг хэрэглэхгүй байхыг анхаараарай.
220В-ын хүчдэлд залгагдах айл өрх оруулгын кабель утсаа зөв сонгох энгийн тооцооны аргачлалыг дараах жишээгээр үзүүлье.
Гэр хорооллын айл өрх дунджаар дараах цахилгаан хэрэгсэлтэй байна гэж үзвэл тухайн өрхийн нийт суурилагдсан чадал нь 7010 Вт болно.

text

  1. Оруулгын кабелиар гүйх гүйдлийг тооцоолбол:

text

  1. Дээрх жишээгээр тооцооны гүйдэл (Iт) нь 31.86 А гарч байгаа гэж үзвэл кабелийн хөндлөн огтлолын талбайг сонгох хүснэгтээс 4 мм2 огтлолтой зэс утас, эсвэл 6.0 мм2 хөндлөн огтлолтой хөнгөн цагаан утасны аль нэгийг сонгох нь зөв юм.

Эх сурвалж:
ӨБЦТС ТӨХК
www.obtsts.mn