Эрчим хүчийг хэрхэн бий болдог вэ? ЦУВРАЛ 2

Cover Image for Эрчим хүчийг хэрхэн бий болдог вэ? ЦУВРАЛ 2

  …. Хэт халуун уур нь хоолойгоор явсаар цахилгаан станцын дараагийн чухал эд анги болох турбинд очно.
  
 
   Турбин нь олон тооны далбаа бүхий эргэх голоос бүрддэг. Далбайг нь ажлын хүрз гэж нэрлэнэ. Даралттай уур ажлын хүрзийг цохиход турбин гол дээрээ эргэж эхэлдэг. Уур ажлын хүрзийг цохин даралт нь буусаар хэвийн хэмжээнд очно. Нэгэнт үүргээ гүйцэтгэсэн уурыг хөргөж дахин ус болгон хувиргадаг байна. Энэ усаа дахин зуух руу оруулах маягаар усны алдагдалгүй бүхэл цикл болгон ажилладаг.
 
   Уурын цохилтоос турбин асар хурдтай эргэх ба турбины голтой цахилгаан үүсгэх генераторын голыг залгасан байдаг. (Генератор нь механик энергийг цахилгаан энерги болон хувиргана) Генератор нэг минутанд 3000 удаа тэнхлэгээ тойрон эргэх бөгөөд эргэлтийн нөлөөгөөр цахилгаан үүснэ.
Дулааны цахилгаан станцын үндсэн бүтээгдэхүүн болох “Цахилгаан” дээрх үе шатуудаар үүсэж сүлжээгээр дамжуулагдан хэрэглэгчдэд хүрдэг.
 
 
text
 
 
  Цахилгаанаас гадна 76-120 градусын сүлжээний ус буюу өөрөөр хэлбэл дулааны эрчим хүч, 180-250 градус халуунтай технологийн уур зэрэг бүтээгдэхүүнүүд цахилгаан станцаас гардаг. Сүлжээний ус хотын дулааны сүлжээнд нийлүүлэгдэх бол харин технологийн уурыг томоохон үйлдвэрүүд ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
IV-р цахилгаан станц өмнөх нийтлэл дээрх шиг хүчин чадалтай 8 зуух, 6 турбинтай бөгөөд 24 цагийн турш тасралтгүй ажиллан Монгол Улсын нийт эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг.
 
  Цахилгаан болон дулааны эрчим хүч технологийн уурнаас гадна утаа болон үнс гэсэн хаягдал станцаас гардаг. Зуухнаас үүсэх утааг цахилгаан шүүлтүүрээр шүүн үнсний тоосонцороос салгасны эцэст 256 метр өндөр яндангаар агаар мандлын 3-р давхаргад хаяна. Янданг өндөр хийдгийн учир нь агаар мандлын 1 болон 2-р давхаргад хаягдсан утаа хотын агаарын бохирдолд нөлөөлдөг. Мөн яндангийн соролтыг нэмэгдүүлэхийн тулд өндөр хийдэг. Гарсан хаягдал үнсийг устай холин үнсний санд төвлөрүүлнэ. Үнс пургин агаар мандалд замхрахаас сэргийлэн устай хольдог. Дүүрсэн үнсэн санг хөрсөөр хучин дээр нь ногоон байгууламж байгуулдаг.
   
 IV-р цахилгаан станцад 1480 орчим инженер, албан хаагч, ажилчид бөгөөд жилдээ:
  1. 2,8 – 3 сая тонн НҮҮРС
  2. 10 сая куб метр УС
  3. 1500 тонн МАЗУТ ашиглан :
      - 3.000.000.000 квт/цаг Цахилгаан эрчим хүч
      - 3.200.000 Гкал Дулааны эрчим хүч
      - Технологийн уур үйлдвэрлэнэ. Ойлгомжтой байдлаар хэлбэл ойролцоогоор 50.000 вагон нүүрсээр Монгол Улсын жилийн эрчим хүчний нийт хэрэгцээний 70 орчим хувийг үйлдвэрлэн гаргадаг гэсэн үг.
   
   
  Дулааны цахилгаан станцын ажиллах зарчмыг энгийн үгээр тайлбарлахад ийм байгаа хэдий ч энэхүү ажиллагаа нь маш нарийн мөрдөх горим, яс тохируулга, мэргэжлийн өндөр чадвар шаарддаг. Өчүүхэн алдаа, ганц ширхэг чулуу, буруу хатуулгатай ус, нэг л буруу холболт асар том ослын шалтгаан болох учраас ажилтан бүр хийсэн ажилдаа эзэн болж хагас цэргийн зохион байгуулалт дор ажилладаг. Одоогоор дэлхий дээр цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг дулааны цахилгаан станц үйлдвэрлэж байна.
   
  Хэдий асар их хор хөнөөлтэй юм шиг харагддаг боловч үнэндээ Дулааны цахилгаан станц тийм ч их хохирол учруулдаггүй. Салхин болон усан цахилгаан станцаас хэд дахин өндөр хүчин чадалтай, атомын цахилгаан станцын хажууд бараг аюулгүй зэрэг хэд хэдэн давуу талтай учраас дулааны цахилгаан станц энергийн үйлдвэрлэлд ноёрхсоор байгаа билээ.
 
 
 
Эх сурвалж :