Гүйдэл, хүчдэл, чадал, гармоник хэлбэлзэл, амплитуд, давтамж зэргийг хэмжих
Гүйдлийн хүчийг хэмжих.
Гүйдэл гэдэг нь чөлөөт электронуудын дамжуулагч доторх журамлагдсан хөдөлгөөн юм. гүйдлийн хүч гэдэг нь дамжуулагч доторх 1секунтэд хичнээн гүйдэл гүйж байгааг хэлдэг.
Гүйдлийн хүчийг хэмжихдээ мультметр, амперклеш, амперметр гэх багажийг ашиглан хэмждэг. Мультметр, амперклешийг зөөврийн маягаар ашигладаг, харин амперметрийг суурьлуулж тоноглол маягаар хэмжилтэнд хэрэглэдэг.
Гүйдлийг хэмжихдээ багажаа хэмжиж буй хэлхээтэйгээ цуваагаар холбож хэмждэг.
Хүчдэл хэмжих
Хүчдэл гэдэг нь 2цэгийн хоорондох потенциалын ялгавар юм.
Хүчдэлийг хэмжихдээ мультметр, вольтметр ашиглаж хэмждэг. Мультметрийг зөөврийн маягаар ашигладаг, харин вольтметрийг суурьлуулж тоноглол маягаар хэмжилтэнд хэрэглэдэг.
Хүчдэлийг хэмжихдээ багажаа хэмжиж буй хэлхээтэйгээ зэрэгцээгээр холбож хэмждэг.
Хэмжүүрийн хүчдэлийн трансформатор
Хүчдэлийн трансформаторыг 600В оос дээш хүчдэлтэй хэлхээнд хэмжилт хийх, хэмжүүрийн багаж холбоход ашигладаг. Хүчдэлийн трансформаторын нэгдүгээр ороомог нь хүчдэл хэмжих хэлхээнд холбогдож хоёрдугаар ороомогт зэрэгцээгээр вольтметр холбохоос ганда бусад багажийг мөн зэрэгцээгээр холбоно. Трансфорамторын хоёрдугаар ороомогт холбогдох багажийн тоо трансформаторын нарийвчлал өгөгдсөн нөхцөлд зөвшөөрөгдөх хязгаарт багтаж бодож тогтооно.
Хэмжүүрийн гүйдлийн трансформатор
Гүйдлийн трансформатор нь амперметр ба бусад багажийн гүйдлийн ороомгийг холбох зориулалттай. Хувьсах гүйдлийн 5А-аас ихгүй харьцангуй бага гүйдэлд хувиргахад хэрэглэнэ.
Гүйдлийн трансформаторын нэгдүгээр ороомгийг эрчим хүчний үүсгэгчтэй цуваа холбох ба түүгээр хэрэглэгчийн гүйдэл гүйнэ. Гүйдлийн трансформаторын хоёрдугаар хэлхээнд амперметр болон ваттметр, тоолуур бусад багажийн цуваа оруулгуудыг залгаж болно.
Чадал хэмжих (актив,реактив)
Цахилгаан хэлхээ битүүрэхэд ЦХХ ний нөлөөгөөр цэнэгүүд хөдөлгөөнд орж тодорхой хэмжээний ажил хийх ба энерги авч эхэлнэ. Ө/х нэгж элэктронд үйлчлэх ЦХХ ийг чадал гэдэг. Чадлыг илэрхийлэхдээ тухайн хэлхээний гүйдэл хүчдэлээс шууд хамааруулан олдог. Чадлыг дотор нь актив, реактив , бүрэн чадал гэж үздэг.
Чадал
Актив чадал гэдэг бол тухайн хэлхээндэх бодит эсэргүүцэл(ачаалал) –ээс болж үүсэх чадлыг хэлдэг. Харин реактив чадал нь хуурмаг эсэргүүцэл буюу нөлөөмж ба багтаамжийн эсэргүүцлээс болж үүсэх бохир чадал буюу бидний хэрэглэх гэж буй энергийг дундаас нь хий үрүүлж байгаа чадал юм. Бүрэн чадал гэдэг нь тухайн хэлхээний нийт хэрэглэж байгаа чадлыг хэлдэг.
Үүнээс үзэхэд энэ реактив чадлыг үүсгэж байгаа зүйл нь гүйдэл хүчдэлийн хоорондох өнцөг буюу (φ) өнцөг юм.
Гармоник хэлбэлзэл, амплитуд утга, давтамж, импульс хэмжих
Синусойд муруйгаар дүрслэгдэх хэлбэлзлийг гармоник хэлбэлзэл гэдэг.
Хугацааны дурын эгшинд синуслаг хуулиар өөрчлөгдөж байгаа хувьсах гүйдлийн гүйдэл, хүчдэл,ЦХХ ний утгийг эгшин зуурын утга гэдэг. Харин эгшин зуурын утгын хамгийн өндөр хэсгийг амплитуд буюу хамгийн их утга гэдэг.
Давтамж гэдэг нь нэгж хугацаанд хийгдэх бүтэн хэлбэлзлийн тоог хэлнэ.
Импульс гэдэг нь цаг хугацааны хувьд тасалдалттай сигнал(дохиог) хэлнэ.