Нэг ба гурван фазын тоолуур бүтцийн болон холболтийн схем
Цахилгаан механик индукцийн зарчим дээр тулгуурласан эргэлгэд зээрэнцэг бүхий цахилгаан хэмжлэгийн төхөөрөмжийг 1888 онд Английн цахилгааны инженер Томсон анх бүтээжээ. Тэр цагаас хойш энэ төхөөрөмжийг цахилгаан техникт өргөн ашиглах болсон ба сүүлийн үед электрон тоолуурын хэрэглээ өргөн тархаж байна.
1 фазын тоолуур
Нэг фазын цахилгаан механик индукцын тоолуур нь гүйдлийн, хүчдэлийн ороомгоос бүрдэх ба хоёр ороомгийн хуйларсан соронзон урсгалын нөлөөгөөр хөнгөн цагаан зээрэнцэг эргэлдэнэ. Энэ эргэлдэлт нь чадалтай шууд хамааралтай байдаг.
Нэг фазын электрон тоолуур
Нэг фазын електрон тоолуур нь сүүлийн үеийн өндөр чадамжтай микроэлектрон схем дээр тулгуурлан хийгдсэн тоолуур юм Нэг фазын тоолуурын онцлог нь урт хугацаанд ашигладаг Өндөр нарийвчлалтай, хэт хүчтэл даах чадвартай, бага цахилгаан хэрэглэдэг , овор багатай хөнгөн жинтэй. Энэ тоолур нь цахилгааны хууль бус хэрэглээг гарахаас сэргийлдэг төдийгүй фаз ба нойлын орсон гарсан чиглэлийг солиход хоёр чиглэлд тоолж чаддагаас гадна буру чиглэлд тоолох үе индикатор нь анивчиж мэдээлдэг Электрон тоолуур нь олон улсын техникийн стандартыг хангасан нэг фазын цахилгаан эрчим хүчний актив энергийг хэмждэг, 230В, 50/ 60Гц-д ажилладаг тоолуур юм.
Гурван фазын тоолуур
Гурван фазын тоолуур нь ихэвчлэн албан байгуулага, дэд станц, хуваарилах байгууламжинд тавигддаг.
Гурван фазын тоолуур нь дотроо 2янз байдаг.
• Шууд буюу гүйдлийн трансформаторгүй холбох (50A, 100A)-ын.
5А-ын буюу гүйдлийн трансформатортой холбодог
3фазын шууд буюу гүйдлийн трансформаторгүй холбох схем
Тоолуур тавих үед анхаарах зүйл
• Таслах залгах аппаратаар орсны дараагаар тоолуурыг суурилуулна.
• Тоолуурыг газраас 120-180 см өндөрт суурилуулна.
• Тоолуурыг стандартын тагаар таглах бөгөөд шаардлагатай тохиолдолд гүйдэл дамжуулдаггүй материалаар тоолуурыг таглаж болно.
• Тоолуурт хийх утасны үзүүрлэгээг клемны тагнаас илүү гаргалгүйгээр үзүүрлэн хийж хоёр боолтоор чангална.
• Тоолуурыг тавьж хүчдлийг залгасны дараа зайлшгүй фазын дарааллыг шалгаж тоолуурын тагийг тавьж ломбодно.
• Тоолуурыг холбох ажлыг бүрэн хүчдэлгүй нөхцөлд хийнэ.
• Тоолуурыг ТП-д, болон нэгдсэн щитэнд байрлуулах тохиолдолд зураг гарган батлуулж зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.
• Тоолуурыг 90 градусын босоо байрлалаар хананд найдвартайгаар бэхэлнэ.
• Хэт бүдүүн утсыг хуурайдаж нарийсган тоолуурт хийхийг хориглоно.
• Тоолуурын 0-ийг щитны их биетэй заавал холбоно.
Эх сурвалж http://newtechnologymn.blogspot.com/2015/01/blog-post_21.html