Эрчим хүчний тухай товч түүх

Cover Image for Эрчим хүчний тухай товч түүх

Хамгийн анхны эрчим хүчний эх үүсвэр нь нар бөгөөд өдрийн цагаар дулаан, гэрлээр хангадаг байв. Хожим нь аянга буусны улмаас галыг олж, дулаан, гэрлийн өөр эх үүсвэрийг бий болгосон.
Мянга мянган жилийн дараа салхийг ашиглаж болно гэдгийг олж мэдээд завин дээрээ далбааг тээвэрлэж эхэллээ.
Үүний дараа үр тариа нунтаглах усны дугуйг эргүүлэх салхин тээрмүүдийг ашиглаж эхэлсэн.
Түүхийн туршид бид эрчим хүчийг ашиглан олон нээлт хийсэн. 1850 оноос өмнө мод, сүрэл, хатаасан аргал нь төмөр замын уурын хөдөлгүүрийг халаах, хоол хийх, уур үйлдвэрлэхэд бидний түлшний гол эх үүсвэр байсан. Эрчим хүчний бусад эх үүсвэр нь ус, салхи, нүүрс, зарим үйлдвэрлэсэн байгалийн хий байв.
 
 

1698 онд Томас Сейвери анх удаа Савери уурын насос хэмээх арилжааны зориулалттай уурын хөдөлгүүртэй төхөөрөмжийг зохион бүтээсэн ба түүний дараахан 1700-аад оны дундуур Томас Ньюкомен, Жеймс Ватт нар уурын хөдөлгүүрийг зохион бүтээжээ. Энэхүү уурын хөдөлгүүр нь салхи, уснаас илүү практик, ажилдаа морь ашиглахаас бага зардалтай байв. Уурын хөдөлгүүрүүд хожим нь зүтгүүр, үйлдвэр, фермерийн аж ахуй эрхлэхэд илүү дөхөм болгосон. 1880 онд, дэлхийн анхны цахилгаан үүсгүүрт суурилуулсан уурын хөдөлгүүр нь нүүрсний тусламжтай ажилладаг байв.
 
 

            text
Хятадууд байгалийн хийг нэлээн эртнээс ашиглаж байжээ. Тэд байгалийн хий газраас гоожиж байгааг олж, хулсыг ашиглан хий дамжуулж, давсыг зайлуулахын тулд далайн ус буцалгах гэх мэт өдөр тутмын ажилд ашигладаг байв.
Шотландын инженер Уильям Мердок 1792 онд хийн гэрэлтүүлэг зохион бүтээсэн бөгөөд Их Британийн хотууд эдгээр хийн гэрлийг гудамжаа гэрэлтүүлэхэд ашиглаж эхэлсэн. Түүнээс 10 жилийн дараа 1803 онд АНУ-ын Роуд Айландын Ньюпорт дахь Пелхам гудамжинд хийн гэрэлтүүлэг хийсэн түүхтэй.
 
 

   text
1850-1945 оны хооронд нүүрсийг голчлон ашигладаг байсан. Нөгөөтээгүүр мод нь халаалтын зориулалттай эрчим хүчний чухал эх үүсвэр хэвээр байсан хэдий ч ус болон салхийг бага ашигладаг байв.
1900-аад оны эхээр газрын тос, байгалийн хий нь түлшний гол эх үүсвэр байсан бол тухайн оны сүүлчээр цахилгаан эрчим хүчийг илүү их ашиглаж эхэлжээ. Ойролцоогоор 1945 оноос өнөөг хүртэл цөмийн болон нарны эрчим хүч нь ус, салхины хамт эрчим хүч үйлдвэрлэхэд илүү их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өнөө үед ашиглаж байгаа өөр эрчим хүчний бусад эх үүсвэрүүдээс дурдвал газрын гүний дулаан болон биомасс юм.
 
 

Эрчим хүч гэдэг бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэрэл гэгээ юм. Энэхүү баялгийн нөөц, үйлчилгээг бага хэмжээгээр ашиглах, цэвэр сэргээгдэх эрчим хүч рүү шилжих замаар эрчим хүчний хэрэглээг багасгахад чиглэсэн хүчин чармайлт бид бүхний өмнө ирээд байна. Байгалийн хий, газрын тос гэх мэт сэргээгдэхгүй эрчим хүчний нөөцөө хадгалах арга замыг бид үргэлж эрэлхийлж байдаг. Сэргээгдэхгүй гэдэг нь хязгаарлагдмал хангамжтай гэсэн үг юм. Усан цахилгаан станцад ус, нарны гэрэлд сэргээгдэх түлш, эсвэл этанол, устөрөгч, ургамлын тос, биомасс зэрэг түлшний өөр эх үүсвэрийг ашиглан бид байгалийн нөөцөө хадгалахад туслах болно.
 
 

Хамгийн наад захын арга бол гэрээсээ гарахдаа гэрлээ унтрааж эрчим хүч, энергиэ хэмнээрэй.
 
 
 
 
Эх сурвалж : Apogee Interactive, INC. © 2021.